Үйл явдал1 мин унших

11 нам эвсэл байгуулж, С.Ганбаатарыг тэргүүнээрээ сонгохоор болжээ

11 нам эвсэл байгуулж, С.Ганбаатарыг тэргүүнээрээ сонгохоор болжээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар саяхан ХҮН-ын даргын албан тушаалаа сайн дураараа хүлээлгэн өгсөн.

Тэгвэл энэ нь цаанаа учиртай байжээ. УИХ-ын 2016 оны сонгуульд ХҮН, Уламжлалын нэгдсэн нам, Ногоон нам, Бүгд найрамдах нам зэрэг 11 нам хамтарч эсвэл байгуулж оролцохоор болсон байна. Энэхүү эвслийг удирдах хүн нь ч хэдийнэ тодорсон нь С.Ганбаатар гишүүн аж. Тэрбээр эвслээсээ Дархан-Уул аймагтаа хүч үзэх бөгөөд эвслээ Дархан-Уул аймагт ялалт байгуулна гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.

11 нам эвсэл байгуулж, С.Ганбаатарыг тэргүүнээрээ сонгохоор болжээ

11 нам эвсэл байгуулж, С.Ганбаатарыг тэргүүнээрээ сонгохоор болжээ

Тэр ч утгаараа гишүүн УИХ-ын ээлжит чуулган эхлэхээс өмнө ойр ойрхон тойрогтоо ажиллаж байгаа юм байна. С.Ганбаатар гишүүн амралтын өдрүүдэд Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзахдаа “Би энэ тойргоо өөрчлөхгүй. ХҮН-ыг удирдаж, намын нэрийн жагсаалтыг тэргүүлэх боломж надад байсан ч би үүнийг хүсээгүй ” гэж мэдэгдсэн байна. Одоогоор эвслийн нэр тодорхойгүй байгаа юм байна. Үүнээс үзвэл жижиг намууд С.Ганбаатартай хамтарч эрх баригчид, төрийн хулгай луйвартай тэмцэхээр болов бололтой.

эх сурвалж: Цензургүй.мн 

Сэтгүүлч enkhtuul

УлстөрХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2024

Дата архиваас

  1. 2023
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2014
  7. 2011
  8. 2008