Үйл явдал1 мин унших

Н.Алтанхуягийн мэдэгдлийг хэлэлцээгүй

Н.Алтанхуягийн мэдэгдлийг хэлэлцээгүй

УИХ дахь АН-ын  бүлгийн хуралдаан өндөрлөлөө.  Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатараас тодруулсан юм. 

-Бүлгийн хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн бэ?

-Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хөдөө орон нутагт гишүүдийн ажилласан байдлын талаар хэлэлцсэн. Мөн эхний ээлжинд нэн яаралтай хэлэлцэх ямар асуудал байгааг хэлэлцсэн.

-УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн мэдэгдлийг гишүүд хэрхэн хүлээж авсан бол? 

-Бүлгийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээгүй.

-ҮХЦ-ийн гишүүнээр Р.Гончигдоржийг санал болгосныг танай бүлэг хэрхэн хүлээж авсан бэ? 

-Энэ талаар өчигдөр хэвлэлээс харсан. Албан ёсоор бүлэг дээр энэ асуудлыг яриагүй.

-Хэрвээ энэ саналыг оруулж ирвэл бүлэг дэмжих үү?

-Асуудал нь орж ирээгүй болохоор хэлэх зүйл алга.

Сэтгүүлч enkhtuul

Ардчилсан намХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2016

Дата архиваас

  1. 2014
  2. 2012
  3. 2009