Үйл явдал1 мин унших
"Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөн Завхан аймагт үргэлжилж байна

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
“Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгалийн үзэсгэлэн, түүх соёл, өв уламжлалаараа бахархдаг Завхан аймгийн Идэр сумын иргэд, төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын үеэр “Монгол үндэстэн, угсаатны оюун санааны үнэт зүйлс” сэдвийн хүрээнд эх орон, нутаг ус, өвөг дээдсээ дээдлэх Монгол ухаан, үндэсний өв соёлоо эрхэмлэн хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх талаар санал бодлоо хуваалцлаа.
Тус уулзалт, арга хэмжээнд:
• Завхан аймгийн Ардчилсан намын дарга Б.Эрдэнэбаатар
• Ардчилсан намын ҮБХ, УТЗ-ийн гишүүн, Завхан аймгийн Нутгийн зөвлөлийн дэд дарга З.Нарантуяа
• Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Б.Батхуяг
• Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Завхан аймгийн Нутгийн зөвлөлийн дэд дарга Б.Жаргалсайхан
• Завхан аймгийн Ардчилсан намын дэд дарга Х.Батсайхан, П.Даваадэмбэрэл
• Намын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Далхжав
• Идэр сумын Засаг дарга Б.Батзориг, Хурлын дарга Х.Баярмаа, нар оролцож, иргэдтэй санал бодлоо солилцлоо.
Уулзалтад хүрэлцэн ирж, санал бодлоо хуваалцсан Идэр сумын нийт иргэд, төрийн албан хаагчдад талархал илэрхийлье.
Үндэсний өв соёл, оюун санааны үнэт зүйлсээ хадгалан, эв нэгдэл, хамтын хүчээр Монголынхоо ирээдүйг бүтээцгээе!

