Онцлох мэдээ1 мин унших

Нийслэлийн төлөөлөгчөө сонгох уу, эрхэм гишүүнээ сонгох уу?

Нийслэлийн төлөөлөгчөө сонгох уу, эрхэм гишүүнээ сонгох уу?
УИХ-ын 53-р тойрог

Хэрвээ та БЗД-ийн 53-р тойргийн иргэн бол энэ хоёр эрхэмийн хэнийг нь сонгох вэ?

Энэ хариуцлагатай үүрэг таны өмнө ирчээд байна. Улс орны төлөө байх, таныг төлөөлж чадах, таны итгэлийг хүлээж чадах тэр эрхэм хүн хэн болохыг тунгаан бодож сонголтоо хийгээрээ.

Ямар ард иргэдтэй байна тийм л хүн сонгогдон гэж нэгэн суут хүн хэлсэн байдаг.

Б.Төмөрчулуун дарга НИТХ-д тус дүүргээс сонгогдон гарч найман жилийн турш иргэдтэйгээ тулж ажилласан нэгэн. Хөдөлмөрч, шинийг санаачилагч, ард иргэдийнхээ амьдралыг хамгийн сайн мэддэг төлөөлөгч.

Харин Ж.Батзандан гишүүн иргэний хөдөлгөөнийг удирдан зохион байгуулагч, тууштай тэмцэгч мөн найман жилийн өмнө УИХ-д тус тойргоос өрсөлдөн ялагдаж байсан ч 2012 оны сонгуульд АН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан. Намынхаа эсрэг хатуу үгийг шулуухан хэлж чаддаг.

Ард иргэдтэйгээ ойр ажилладаг нийслэлийн төлөөлөгчөө сонгох уу, намынхаа эсрэг хатуу байр суурьтай байдаг эрхэм гишүүнээ сонгох уу?

Сэтгүүлч Uugantuya

Сонгууль-2016Холбоотой мэдээ

  1. 2021
  2. 2016

Дата архиваас

  1. 2020
  2. 2016