Үйл явдал1 мин унших

УИХ-ын дэд даргаар Ц.Нямдорж, Я.Санжмятав нарыг сонголоо

УИХ-ын дэд даргаар Ц.Нямдорж, Я.Санжмятав нарыг сонголоо

УИХ-ын анхдугаар чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна.

УИХ-ын дарга М.Энхболд намын бүлэг байгуулсан тухай, намын бүлгийн даргыг томилсон тухай шийдвэрийг тус тус танилцууллаа. Дараагаар нь УИХ-ын дэд дарга нарыг томилох асуудлыг хэлэлцэв. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа УИХ-ын дэд даргаар Ц.Нямдоржийг томилох тухай бүлгийн шийдвэрийг уншиж танилцуулсан бол АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс УИХ-ын дэд даргаар Я.Санжмятавыг нэр дэвшүүлснийг танилцууллаа.

Танилцуулгын дараагаар нэр дэвшигчдэд асуулт тавьж үг хэлэх гишүүн байсангүй. Тиймээс УИХ-ын дэд даргаар Ц.Нямдорж, Я.Санжмятав нарыг сонгох санал хураалт явуулав. Гишүүдийн 90 гаруй хувийн саналаар УИХ-ын дэд даргаар Ц.Нямдорж, Я.Санжмятав нарыг тус тус сонгов.

Сэтгүүлч enkhtuul

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2020
  3. 2019
  4. 2016

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009