Эрхэм гишүүний хувьд малчдыг малын хөлийн татвараас чөлөөлөх асуудлыг дэмжиж байгаа түшээдийн нэг. Ц.Даваасүрэн гишүүн малчин өрх байтугай мал бүхий иргэдийг хүртэл татварын хөнгөлөлтийн хүрээнд хамруулах саналыг оруулсан. Ингээд түүний байр суурийг хүргэе.
-Бид малчин гэхээр иргэний нэр томьёоллоор ойлгоод байна. Малчин гэдэг нь үндсэндээ бизнес эрхлэгчийн л нэг хэсэг. Тэд чинь мал маллаж, түүнээсээ ашиг шим хүртэж, тодорхой хэмжээний үйлдвэрлэл эрхэлнэ. Тэгэхээр энэ нь нэг талаасаа жижиг бизнес эрхлэгчээ дэмжье гэсэн төрийн бодлого юм. Санхүү эдийн засгийн хямралын үед малчид татвараа төлж чадахгүй болохоороо хот руу олноор ирж байна. Байгаа хэдэн малаа зараад, эксель болгоод цаашлаад хотын захад нүүрс түлээд амьдрагсдын тоо ихсэх болов. Энэ нь эргээд хотын агаарын бохирдлыг нэмэхээс эхлээд асуудал үүсгэдэг. Тиймээс л малчдынхаа бизнесийг дэмжиж, төрөөс дэмжлэг үзүүлж, татварын хөнгөлөлт эдлүүлье гэж байгаа юм. Нөгөөтэйгүүр, сонгуулийн үеэр малчдаа татвараас бүрэн чөлөөлье гээд амлачихсан шүү дээ. Сонгуулийн үеэр, амлачхаад дараа нь мартчихаад сууж болохгүй биз дээ. Тэгээд ч энэ амлалт хамтарсан Засгийн газар болон намуудын мөрийн хөтөлбөрт туссан учраас зайлшгүй
хэрэгжүүлэх учиртай.
-Яг одоо би тэр тоог нь нарийн хэлж мэдэхгүй байна. Төсөл дээр тодорхой байгаа. Энэ татвараас нийтдээ жилд хоёр тэрбум төгрөг улсын төсөвт орж ирдэг байсан. Тэр мөнгө нь л малчдын гарт үлдэнэ гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлээ эрхлэхэд нь тийм хэмжээний дэмжлэгийг төрөөс үзүүллээ гэсэн үг.
-Үнэндээ бол асуудлыг улстөржүүлсэн юм байхгүй. Чи бод. Малчдыг дэмжсэнээр бид мах, сүү гээд дотооддоо хэрэгцээгээ бүрэн хангадаг болно. Ядаж гадны импортын сүү уумааргүй байна шүү дээ. Эрүүл баталгаатай бүтээгдэхүүнээр дотоодынхоо хүнсний хэрэгцээг хангахын тулд эдийн засгийнхаа нэг тулгуур болох хөдөө аж ахуй, газар тариалангаа дэмжих хэрэгтэй биз дээ. Тиймээс эдийн засгийн хямралтай байгаа энэ үед хамгийн эмзэг байгаа хөдөө аж ахуйн жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжмээр байгаа юм. Асуудлын"гол нь ердөө л энэ.
-Мянгат малчин чинь цөөхөн шүү дээ. Нийт 170 мянга гаруй малчин өрх байдаг. Үүний 92 хувь нь үндсэндээ 500 толгойгоос доош толгой малтай. Харин наймхан хувь нь л 500-аас дээш малтай байгаа юм.
-500 гаруй байж л ашгийн тухай ярих байх. Харин 200-гаас доош малтай иргэдийн хувьд байдал хүнд. Орлого зарлага нь яг тэнцдэг юм.
-Хөдөөд байгаа хамгийн ядуу хэсэг нь сумын төвд янз бүрийн шалтгаанаар ороод ирсэн хүмүүс байдаг. Тухайлбал, хүүхэд нь зургаан настай болохоороо сургуульд оруулсан байдаг. Тэгээд түүнийгээ дагаад сумын төвдөө нүүж ирсэн байх жишээтэй. Тэр хүмүүсийн мал нь голчлон хөдөөнөө байдаг. Харамсалтай нь тэдгээр иргэдийн хувьд малаасаа өөр орлого байхгүй. Гэтэл тэднийг анхаарахгүй орхиж болохгүй биз дээ. Нөгөөтэйгүүр, иргэдээ ингэж ялгах нь зохимжгүй. Тиймээс мал бүхий этгээдийг хамруулах хэрэгтэй гэсэн саналыг тавьсан юм. Үүнийг төсөл санаачлагчид хүлээж авсан. Түүнчлэн ингэж асуудлыг цогцоор нь шийдэхгүй бол бас нэг сөрөг зүйл гарч ирнэ. Өөрөөр хэлбэл, малчин өрх, мал бүхий этгээд гээд ялгачихвал малын тоо толгой худлаа гарна. Мал бүхий иргэд татвараас зугтахын тулд өөр хүний нэр дээр бүртгүүлж эхэлнэ. Тиймээс бүгдэд нь тэгш хандвал малын тоогоо үнэнээр нь бүртгүүлнэ.