Үйл явдал1 мин унших

2020 он хүртэл 260 хууль, УИХ-ын 16 тогтоолын төсөл боловсруулж өргөн мэдүүлнэ

2020 он хүртэл 260 хууль, УИХ-ын 16 тогтоолын төсөл боловсруулж өргөн мэдүүлнэ

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өчигдөр Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн төслийн тухай УИХ-ын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн төсөлд 260 хууль, УИХ-ын 16 тогтоолын төсөл боловсруулж өргөн мэдүүлэхээр тусгажээ.

Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлагдсанаар Засгийн газраас 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтыг биелүүлэх, хууль санаачлагчдаас санаачлах хууль тогтоомжийн төслүүд давхардалгүй, тодорхой цаг хугацаанд төлөвлөгдөн, өөр хоорондоо уялдаа холбоотой боловсруулагдах боломжтой болох юм байна 

Сэтгүүлч batzaya

Хууль, эрх зүйХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2024
  4. 2023

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016