С.Чинзориг:
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт, сонгуулийн мөрийн хөтөлбөрт мал аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг үнэтэй болгох замаар малчдын амьжиргааг дэмжинэ, бүтээгдэхүүний үнийн эрсдэлээс хамгаалах тусгай сан байгуулна зэрэг ажлууд туссан.Эдгээр ажлуудын эхлэл нь хийгдэж байна уу?
1990 оноос хойш үндсэндээ энэ талаарх хяналт байхгүй болсон, эрүүлжүүлэх горим алдагдсан. Сүүлийн жилүүдэд малчдын хавдрын өвчлөл нэмэгдсэн.Буруу эм, тариа хэрэглэсэн малын махтайгаа энэ холбоотой.
Нөгөө талаасаа малыг эрүүлжүүлэхтэй зэрэгцэн малчдаа эрүүл байлгах талд дээр яам анхаарах хэрэгтэй байна. Цэцэг, боом гэж бид их ярьж байгаа ч малчдын дунд чимээгүй өвчлөл маш их байгаа. Тийм учраас малаа эрүүлжүүлэхээс гадна малчдаас малын гаралтай халдварт өвчнөөс хамгаалах тал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй байна.
Өвөрхангай, Баянхонгор зэрэг халдварт өвчин гардаггүй. Эдгээр бүсүүдээ эрүүл гээд заралчхаж болдоггүй юмуу?
МАА гаралтай бараан бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг төлөвлөж, хэрэгжүүлж эхэлсэн. Үүний суурь асуудал нь малаа эрүүлжүүлэх энэ асуудал юм. Нөгөө нэг нь малаа эрүүл гэдгээ зөв мэдээллэх тухай асуудал юм. Таны сүүлд хэлсэнчлэн Баянхонгор, Өвөрхангай аймгийн эрүүл бүс гэж зарлахаар Францын эрдэмтэдтэй хамтран ажиллаж байна.