Байр суурь1 мин унших
Ж.Бат-Эрдэнэ: Бид "Бурхан Халдун уул" гэж нэрлэн, тахин шүтэж ирсэн нь ямар учиртай юм бэ?
Сэтгүүлч Munkhtuya_vip
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Munkhtuya_vip
Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун болгоё гэсэн агуулгатай УИХ-ын тогтоолын төсөл оруулж ирсэн байна. Хэнтий Хан гэдэг нэртэй байсан юм бол бид “Бурхан Халдун уул” гэж нэрлэн, тахин шүтэж ирсэн нь ямар учиртай юм бэ? Хэнтийн нуруунд яг ямар уулс харьяалагдаж байна?
Ж.Бат-Эрдэнэ гишүүн өмнөх хэлэлцүүлгийн үеэр байхгүй байсан бололтой. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн.
Хэнтийн нуруунд орших далайн төвшнөөс дээш 2361,5 метрийн өндөртэй уулыг Хэнтий Хан гэж газрын зураг дээр тэмдэглэж ирснийг өөрчилж, Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн нэрээр нь буюу Бурхан Халдун уул гэж нэрлэх тухай Дэлхийн өвийн хорооны шийдвэр гарсан учраас уг тогтоолын төслийг өргөн барьж, хэлэлцүүлж байна.