2014, 2015 оноос эхлэн ОХУ-д бараа бүтээгдэхүүн оруулах, Зүүн хойд Хятадын бүс нутагтай хамтарч ажиллах Эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, Монголын талын ажлын хэсгийн даргаар ажиллаад явж байна. Манай улс хүсээд байгаа зах зээлдээ орох гэхээр Евро Азийн эдийн засгийн комиссод орохгүй бол ажил явагдахгүй байна. Шанхай хамтын ажиллагааны байгууллагат бас орох л хэрэгтэй болдог.
Сүүлдээ Чингис хааныг булаацалдсан улс олон боллоо. Монголын их түүхийг баталгаажуулж, эсгий туургатантайгаа бүх талын хамтын ажиллагааг сайжруулахад соёл урлаг, эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулахад ЭСЯ-ны статус хэрэгтэй байдаг. Гадаад харилцааны бодлого байх хэрэгтэй. Монгол улс тусгаар улс, Киргиз улс тусгаар улс энэ хоёр улсын хооронд маш том дипломат харилцааны цаашдын хөгжил, суурь тавигдаасай гэж хүсэж байна. Гишүүд энэ асуудал дээр дэмжиж өгөөрэй.