Байр суурь1 мин унших

Ч.Улаан: УИХ-ын сонгуулийг аймаг, Нийслэлийн сонгуультай хамтад нь явуулахаар шийдвэрлэлээ

Ч.Улаан: УИХ-ын сонгуулийг аймаг, Нийслэлийн сонгуультай хамтад нь явуулахаар шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүн Ч.Улаан

Өчигдөр МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, орон нутгийн сонгуулийн хуулийн талаар хэлэлцсэн байна. МАН-ын бүлэг ямар шийдвэр гаргасан талаар болон ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг  огцруулах асуудал юу болж байгаа тухай УИХ-ын гишүүн Ч.Улаанаас тодрууллаа.

-МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар Орон нутгийн сонгуулийн асуудлыг хэлэлцсэн гэсэн. Яг ямар шийдвэр гаргав?

-АН-ын бүлэг манай намд албан ёсоор байр сууриа бичгээр мэдэгдсэн. Энэ саналын дагуу хэрхэн ажиллах вэ гэдэг асуудлыг яриад намын бүлэг ажлын хэсэгт тодорхой чиглэл гаргаж өглөө. МАН-аас АН-ын тавьсан саналыг дэмжиж, УИХ-ын сонгуулийг аймаг, Нийслэлийн сонгуультай хамтад нь зургаадугаар сард явуулж, сум дүүргийн сонгуулийг 10 дугаар сард явуулахаар шийдвэрлэлээ.

-Хууль зүйн байнгын хороо хуралдах байсан ч хуралдсангүй. Уг нь байнгын хороогоор ХЗДХ-ийн сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх байсан. Хуулийн хугацаа нь ингээд дуусгавар болохоор яах вэ?

-Байнгын хороо хуралдаж энэ асуудлыг шийднэ гэж найдаж байсан хуралдсангүй. Хуулиа хэрэгжүүл гэдэг шаардлагаа үргэлжлүүлэн тавина. Хуулийн хүрээнд энэ асуудал хурдан шийдэгдээсэй гэж хүсч байна. ХЗДХ-ийн сайдыг огцруулах асуудлыг өргөн барьсан гишүүдийн байр суурь хэвээр байгаа.

-АН-ын бүлгийнхэн ХЗДХ-ийн сайдыг огцруулахгүй гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Бүлгийн хурлаар албан ёсоор энэ талаар ярилцаагүй байна. Тиймээс албан ёсны байр суурийг илэрхийлэх боломжгүй.

 

Сэтгүүлч ts8060

Засгийн газар огцрохХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2017
  4. 2016
  5. 2013
  6. 2012

Дата архиваас

  1. 2012