Байр суурь2 мин унших
Д.Рэгдэл: Рио Тинтотой хийх хэлэлцээрээр монголын талд өгөх ашиг нь хэдэн хувь болбол ард түмний үндсэн хуульд заасан эрхийг хангах вэ?
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Рэгдэл:
Бид нэгдмэл байж чадах их чухал. Нэгдээд ирэхээр шөнийн цагаар ч хамаагүй Их хурлаа явуулж чадаж байна. УИХ-д цөөнхийг бүрдүүлж байгаа 2 бүлгийн улстөрчдийн хэт улстөрийн хийрхлээс болоод Засгийн газраа унагахаас өөр замгүй болсонд их харамсаж байна. Миний хувьд Юмжаагийн Цэдэнбалаас эхлээд Г.Занданшатар Ерөнхий сайдыг хүртэл хол ойроос харж явсан хүн юм.
Ардчиллын жилүүдэд ЗГ хэдий хурдан солигдож байсан боловч цөөн тооны сайн Ерөнхий сайд байсан юм. П.Жасрай гуайг нэрлэмээр байна. Маш хүнд үед Засаг аваад өндийлгөж байлаа. Би хувьдаа Г.Занданшатар Ерөнхий сайдыг тэр зиндааны сайд гарч ирж байна гэж харж байлаа.
Эрдэс баялгийн салбарт нэлээдгүй олон ажил хийсний нэг нь Рио Тинтотой хийх хэлэлцээрийг амжилттай эхлүүлээд, 2 дахь уулзалт дээрээ нэлээдгүй чанга шаардлага тавьсан. Та бүхний оруулж ирж буй санал надад таалагдахгүй байна гэж хэлсэн.
Мөн саяхан усны төлбөрөө төлөхгүй бол ус өгөхгүй ээ гээд хэлчихлээ. Түүний огцрох гэж буй цаг үе болоод эдгээр мэдэгдлийн цаг үетэй таараад байгаа юм. Гадуур Рио Тинтойтой үзэлцсэн хүн унадаг юм даа гэнэ. Би тэгж бодохыг ч хүсэхгүй байна.
Гэхдээ Рио Тинтойтой хийж буй хэлэлцээр нь яг одоо ямар шатандаа явж байна вэ? Хамгийн дээд зорилго нь хаана хүрэх юм? Хүүгийн хэмжээ нь хэд болоод бидний хүсэл эрмэлзлийг хангах вэ? Монголын ард түмэнд өгөх ашиг нь хэдэн хувь болбол ард түмний үндсэн хуульд заасан эрхийг хангах вэ?