#Коммент3 мин унших
П.Сайнзориг: ЗГ, ЕС нь УИХ-ын ОНЦГОЙ БҮРЭН ЭРХЭД халдах нь ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХ оролдлого!

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
#Коммент3 мин унших

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

“Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ дагуу Ерөнхий сайдыг огцруулсан 2025 оны УИХ-н 95 дугаар тогтоол дээр хориг тавьжээ. УИХ холбогдох хуулийн дагуу хэлэлцэнэ. Хориг дээр чуулганы ирц бүрдээгүй байхад хэлэлцсэн гэж заасан байх бөгөөд тэр өдөр хэлэлцсэн УИХ-н даргыг чөлөөлөх шийдвэр буюу тогтоол дээр мөн энэ үндэслэлээр хориг тавигдах юм байна, улмаар төсвийн 3 дугаар хэлэлцүүлэгт шилжүүлэх санал хураалт мөн хүчин төгөлдөр бус юм байна. Энэ 7 хоногт Байнгын хороод төсвийн асуудлаар хуралдах боломжгүй гэж харагдаж байна” гэж УИХ-ын гишүүн П.Сайнзориг үзэв.



Тус асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзориг мэдээлэл хийхдээ.

Ерөнхийлөгчийн хоригийг бүхэлд нь хүлээж авбал Д.Амарбаясгалан УИХ-ын дарга хэвээр байна
Тэрбээр, УИХ-аас гарч байгаа аливаа шийдвэрт хориг тавих бүрэн эрх Ерөнхийлөгчид байдаг. Энэ хүрээнд Ерөнхийлөгч хориг тавьсан гэж ойлгож байгаа. Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудалд үндсэн хууль зөрчсөн асуудал байхгүй. Харамсалтай нь асуудлыг буруугаар тайлбарлалаа. Гэхдээ Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ дэгийн тухай хуульд заасны дагуу хэлэлцэх байх. Хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх буюу 3/2-ын саналаар асуудлыг аль нэг талд нь гаргаад шийдэх байх. Гэхдээ үүн дээр хэд хэдэн ноцтой үр дагавар гарлаа. Санал хураалгаж байгаа томьёолол дээр асуудал ярьсан. Гэхдээ агуулга хэзээ ч өөрчлөгдөөгүй байсан. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барьсан тайлбар дээр ч зөрчөөгүй гэсэн тайлбар нь байгаа.
Нэг ноцтой асуудал байгаа. УИХ-ын чуулганы хуралдааны ирцийн асуудал буюу УИХ-ын чуулганы хуралдах хүчин төгөлдөр ирц байхад чуулганы хуралдааныг сунган хуралдуулах шийдвэр гаргасан нь чуулганы дэгийн тухай хуулийг зөрчлөө гэсэн байсан. Энэ асуудлыг УИХ нэг талдаа гаргаад авлаа тооцоход Г.Занданшатар дарга үлдэж байх шиг байна. Д.Амарбаясгалан даргын асуудал хэвээрээ үлдэх ёстой. Мөн адил энэ асуудалд хориг тавигдах ёстой. Мөн 2026 оны улсын төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг гуравдугаар хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Энэ шийдвэр хүчин төгөлдөр бус болж байгаа гэв.
Цэцийн дээр хөх тэнгэр байдаггүй. Цэцийн дээр Үндсэн хууль өөрөө л байдаг….
Нэгдүгээрт, Үндсэн хуулийн цэц төвийг сахин ажиллах ёстой. Тэгвэл энэ асуудал өнөөдөр маш эргэлзээтэй харагдаж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар огцруулах эсэх асуудлыг 10 дугаар сарын 17-ны дөрө УИХ шийдсэн байхад 16-ны өдөр маргаан үүсгэсэн байна. Нэг ёсондоо гаргаагүй шийдвэр дээр маргаан үүсгэсэн.
Хоёрдугаарт, энэ асуудал дээр ажлын гуравхан хоногийн дараа эцсийн шийдвэрээ гаргана гэсэн байсан. Өнөөдөр ямар зорилгоор дунд суудлын хуралдаанаар хэлэлцэх ёстой асуудлыг их суудлын хуралдаан руу оруулж ямар зорилгоор үндсэн хууль зөрчиж байгаа юм бэ. Цэцийн дээр хөх тэнгэр байдаггүй шүү. Цэцийн дээр Үндсэн хууль өөрөө л байдаг юм.
1992 оны Үндсэн хууль батлагдсанаас хойш анх удаа нэг асуудал дээр Ерөнхийлөгчийн хориг болон Цэцийн шийдвэр зэрэг гарлаа. 11 асуудлыг тодруулж байж цэцийн хуралдааныг хуралдуулна гэж заасан байдаг. Дайн болон онц байдал зарласан цэрэг хөдөлгөх шийдвэр гарсан байх юм бол цэцийн хуралдааныг гурав хоног дотор бэлддэг. Гэтэл шууд дунд суудлын хуралдааныг алгасаад их суудлын хуралдааныг гурав хоногийн дотор зохион байгуулах гэж байна" гэлээ.
Засгийн газар, Ерөнхий сайд нь УИХ-н ОНЦГОЙ БҮРЭН ЭРХЭД халдах нь ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛь БУСААР АВАХ оролдлого!
“Засгийн газар буюу Ерөнхий сайдын үйл ажиллагаа явуулах эх үндэс, эх сурвалж “парламент” буюу ардчилсан сонгуулийн үр дүнд байгуулагдсан ард түмний төлөөлөл болсон ПАРЛАМЕНТ байдаг. Парламент нь Ерөнхий сайдад “улс төрийн” хариуцлага тооцох нь юу гэж төрийн эрхийг хууль бусаар авах болох бэ дээ. Нөгөө тархи угаагч нар ийм мэдээллийг иргэдэд өгч байгаа маш хортой. Дарга, сайд нар УИХ-н буюу парламентын дээр гээд тунхаглаж байгаатай адил зүйл. 1992 оны Үндсэн хуулийн эсрэг үзэл санаа шүү. Бид парламентын засаглалтай ардчилсан Монгол Улс шүү. Харин Засгийн газар, Ерөнхий сайд нь парламент буюу УИХ-н ОНЦГОЙ БҮРЭН ЭРХЭД халдах нь ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛь БУСААР АВАХ оролдлого, завдалт шүү нөхдөө!!!” хэмээн байр сууриа илэрхийллээ.