Байр суурь8 мин унших
С.Эрдэнэ: Ц.Нямдорж гэмт хэрэгтэн гэдгээ өөрөө нотолсон

Сэтгүүлч ts8060
Одоохон...
Байр суурь8 мин унших

Сэтгүүлч ts8060

УИХ-ын гишүүн С.Эрдэнийг "Ярилцах танхим "-даа урилаа. Түүнтэй Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн асуудал болон УИХ-ын 2012 оны сонгууль будилаантай болох эсэх талаар ярилцсан юм. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой цаг үеийн асуудалд ямар байр суурьтай байгааг нь тодрууллаа.
-Шулуухан хэлэхэд гэм буруутай нь тогтоогдоогүй хүнийг урьдчилан яллаж болохгүй. Шүүхээр буруутай эсэхийг нь тогтоох ёстой.
-Үгүй. Тэгж хэлээгүй. Гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа хүнийг хорьж, шалгах нь байдаг л асуудал. Хууль ёсны зүйл. Миний хувьд шүүх байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт ,дүгнэлт өгмөөргүй байна. Хууль тогтоогчийн хувьд ингэх ёс байхгүй.
-Үүнийг эмнэлгийнхэн болон Хүний эрхийн үндэсний комисс, Улсын ерөнхий прокурор гээд хянадаг байгууллага нь шийдэх ёстой байх.
-Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын асуудлыг хэлэлцэх үеэр зарим гишүүн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд ийм санал гаргасан юм шиг дайрч байна лээ.
-Бид "Ц.Нямдоржийг огцруулъя" гэсэн санал гаргаагүй. Ардын намын найман гишүүн ийм санал тавьсан. Харин бид тэр саналыг нь хүндэтгэсэн. Мөн "Ц.Нямдоржийг огцруулах цаг нь болсон" гэж үзсэн юм. Зөвхөн МАХН-ын дарга Н.Энхбаярын баривчилгаатай холбоотой асуудлаар биш шүү. Энэ хүний хариуцаж байгаа салбарт сүүлийн жилүүдэд хэчнээн олон гэмт хэрэг гарч байгаа билээ.
Цагдаа, хүчний байгууллагынхантай холбоотой хууль зөрчсөн үйлдлүүд ч их гарч байна. Тэр болгонд Хууль зүй, дотоод хэргийн сайд нь ямар ч хариуцлага хүлээсэнгүй. Өөр улс оронд бол ингэдэггүй. Өмнөд Солонгост нэгэн эмэгтэй цагдаа руу утасдаж. Цагдаагийн байгууллага цаг алдаж очоогүйгээс болж мөнөөх эмэгтэй амь насаа алдсан байна. Тэрний төлөө Хууль зүйн сайд нь огцорсон. Энэ бол ёс зүй, ёс суртахууны асуудал. Салбарын ажлаа хийж чадаагүй сайд нь хариуцлагаа хүлээгээд саналаараа огцорч байгаагийн нэг жишээ. Монголд, гарч буй хэргүүдийн талаар яривал тутахааргүй олон болно. Хамгийн сүүлд хилийн цэрэг дээр машин дэлбэрээд 4-5 хүн түлэгдсэн хэрэг гарсан. Үүний хариуцлагыг хэн ч хүлээхгүй л байгаа байхгүй юу. "Тэнд хүн буудуулаад үхэж л байдаг. Энд машин дэлбэрч, гэмт хэргийн гаралт өсөж л байдаг. Байх ёстой хэвийн хэмжээндээ байна" гэж яриад сууж байгаа Хууль зүй, дотоод хэргийн сайд үнэхээр хариуцлагагүй байна.
-Би түүнээс "Танд Хууль зүй, дотоод хэргийн сайдын албыг хаших ёс зүй, эрх зүйн чадамж байна уу" гэж асуусан. Харин Ц.Нямдорж сайд "Миний ажил хэвийн хэмжээнд байна" гэж байгаа юм. Би бол хэвийн хэмжээнд байгаа гэж үзэхгүй байна. Ц.Нямдоржид огцрох шалтгаан хангалттай олон бий. Тийм учраас "Энэ хүнтэй хариуцлага тооцъё" гэж ярьсан. Өөрөө "Би шударга, сандал ширээтэй ноцолддоггүй хүн" гэдэг. Гэтэл үнэн хэрэг дээрээ хэд хоног сандал, ширээтэйгээ зууралдав даа. Огцрох өчнөөн шалтгаан байлаа. Намынхан нь хүртэл "Сайн дураараа огцор" гэсэн санал тавьсан дуулдаж байсан. Хашир энэ бүгдэд хариулт өгсөнгүй дээ. Ямар хүн бэ гэдэг нь эндээс харагдаж байгаа юм.
-Ёс зүйгүй бөгөөд инээдтэй харагдаж байлаа. Тиймээс "УИХ-д асуудал оруулчхаад түүнээсээ буцаж, ухрах байсан юм бол яах гэж "Ц.Нямдоржийг огцруулъя" гэсэн шаардлага өргөн барьсан юм бэ. Яах гэж УИХ-ын ажлыг олон хоногоор алдагдуулсан юм бэ" гэж хэлсэн. Ухарч буцсан гишүүд ингэснийхээ төлөө уучлалт гуйх хэрэгтэй. Уучлалт гуйж хариуцлагаа хүлээж чаддаг байх ёстой. Хэнэг ч үгүй "Унтаагүй байсан юм билээ. Тиймээс бид болилоо" гээд сууж байгаа нь улстөрч, төрийн түшээ хүнд үнэхээр зохихгүй. Төрийн түшээ хүн улс төрийн ноён нуруутай байх ёстой. Тийм байж чадсангүй дээ.
-Бодвол огцруулах асуудлаас нэрээ татсан гишүүдийн нэр Ц.Нямдоржийн хар дэвтэрт бичигдсэн юм байлгүй. Тэгээд янз бүрийн асуудал үүсгэдэг юм уу, бүү мэд. Ц.Нямдорж сайдын хувьд ч гэсэн өөрийгөө гэмт хэрэгтэн гэдгийг нотлоод байгаа юм. Чуулганы нэгдсэн хуралдааны дараа нэгэн сэтгүүлчийн "Танд хар дэвтэр байдаг уу" гэсэн асуултад "Надад хар дэвтэр байхгүй. Хар дэвтэр миний толгой дотор байдаг" гэж байгаа юм.
-Тэр хүний толгой дотор хар дэвтэр байна уу, өвөрт нь байна уу гэдэг сонин биш. Гол нь тэр хүнд мэдээлэл байна. Гэмт хэргийн тухай мэдээлэл байгаа биз дээ. Байгаа болоод л "Миний толгой дотор хар дэвтэр байгаа" гэж байгаа юм. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн тухай мэдээлэл Ц.Нямдоржид байна гэсэн үг. Өөрөө тэрийгээ нотолчихлоо. Гэмт хэргийг нууна гэдэг нь өөрөө гэмт хэрэг. Тийм биз дээ.
-Яалт ч үгүй гэмт хэрэг. Өөрөө ч тэрийгээ мэдэж байгаа. Харин Ц.Нямдорж сайдын суудалдаа үлдсэндээ бардсан уу яасан толгойдоо хар дэвтэртэйгээ хэнэг ч үгүй хэлж байна лээ.
-Итгэхгүй байна. Харин ч түүний хэлсэн үгийг эсрэгээр нь бодож байгаа. Ямар ч үнэ цэнээр хамаагүй энэ сонгуулийг будилуулах, өөрийнхөө намыг ялуулах, сонгуулийн булхайг хуулийн хүрээнд халхавчлах гэсэндээ суудлаасаа чаргууцалдсан биз. Надад бол "Ямар нэг аргаар намаа сонгуульд ялуулчхаад суудлаа орхино" гэсэнтэй адил сонсогдсон.
-Энэ хүн үнэхээр л тэгж бодож байсан юм бол цахим үнэмлэх хэвлэх ажлыг яагаад зогсоов. Яагаад Улсын бүртгэлийн ерөнхий газрыг самарч, өчнөөн олон хүнийг халж, солив. Үүнийг санаатай, сонгуулийн үр дүнг будилуулах замаар төрийн эрхийг авах гэж байгаа үйлдэл л гэж харж байна.
-Но-гүй, ямар нэгэн өөгүй, 100 хувийн баталгаатай зүйл гэж байхгүй. Бидний эдэлж, хэрэглэж байгаа зүйл, жишээлбэл, хүнсний зүйл. Идэж, уухад амттай мөртлөө алсуураа хүний биед хортой нөлөө үзүүлж байдаг. Гар утас байна. Төгс төгөлдөр юм шиг хэрнээ дараагийн загвар нь гарч ирэнгүүт өчнөөн үйлдэл дутуу байгааг нь мэддэг. Тэрэнтэй адилхан сонгуулийн санал тоолох машинтай холбоотой алдаа гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ машин чинь туршигдсан. Олон улс орнууд ашиглаж, амьдрал дээр туршсан, баталгаажсан. Ер нь бол хүний гар л оролцохгүй бол сонгуулийн луйвар эрс багасна. Хүний гар оролцож байвал тэнд луйвар гарна гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс хүний оролцоог багасгах хэрэгтэй.
-Н-Алтанхуяг даргыг энэ ажлыг хариуцаж байснаар нь далимдуулан хариуцлагаас бултаж, уснаас хуурай гарах бодлого явуулж байгаа л даа.
-Яг үнэндээ компанитай холбоотой асуудал тун бага байгаа юм билээ. Зарим нэг зүйлийг тодруулах гэх мэт шаардлага л тавьсан. Харин туулайн чинээ юмыг зааны чинээ болгон өсгөж, сүр дуулиан болж байгаа царай нь энэ л дээ. Түүнээс бус цаад компани нь цахим үнэмлэхэнд орох мэдээлэл, бэлтгэл ажилтай холбоотой асуудал л тавьсан төдий. "Сонгууль болохоос өмнө цахим үнэмлэх хэвлэж амжихгүй" гээгүй юм билээ.
-Зүгээр л инээдтэй, хүн сонсоод үнэмшихээргүй шалтаг хэлж байгаа юм. Л.Амарсанаа бол улаан коммунист. Ардын намын шалгарсан, бэлтгэгдсэн, намынхаа төлөө юу ч хийхээс буцахгүй болсон "кадр" Инээдтэй юм яриад л байгаа юм.
-Сонгуульд болоход хоёр сарын хугацаа үлдэж. Энэ бол хангалттай хугацаа. Бид цахим технологи бий болоогүй, бүх юм гар ажиллагаатай байсан 1990 оны сонгуулийн бэлтгэл ажлыг хоёр сарын хугацаанд хийж л байсан. Тухайн үед тавдугаар сард нь Сонгуулийн тухай хуулиа батлаад, долоодугаар сард нь сонгууль болж байсан. Бүх шатны сонгууль зэрэг явсан. Болж л байсан юм даа. Гэтэл өнөөдөр бүх зүйл цахимжчилсан. Нүд ирмэхийн зуурт л бүх юм бэлэн болдог. Ийм цаг үед 1.7-хон сая хүнээс цахим үнэмлэхээр санал авах ажлыг хойшлуулж, унагаж заваарах хэрэггүй л байхгүй юу. Гэхдээ Ц.Нямдорж эрхбиш Хууль зүй, дотоод хэргийн сайд байна даа. Сонгуулийг санаатайгаар будилаантуулсан тохиолдолд эрүүгийн ямар хариуцлага хүлээх ёстойгоо мэдэж байгаа биз.
-Бид таслан зогсоох бүхий л арга хэмжээг авч байгаа. Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргасан хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгуулах, замбараагүй халаа сэлгээг таслан зогсоох, сонгуультай холбоотой бүхий л процесс дээр хяналт тавих гээд биднээс шалтгаалан хийж болох ажлуудыг хангаж байгаа. Би дахиад хэлье. Л. Амарсанаа, Ц.Нямдорж сайд ч тэр. Сонгуулийг хэн нэгэн санаатайгаар будилаантуулах юм бол эрүүгийн маш ноцтой хариуцлага хүлээнэ шүү. Эрх биш тэд үүнийгээ мэдэж байгаа байх.
-Ярилцсанд баярлалаа.