Байр суурь2 мин унших
Б.Хэрлэн: П.Сайнзориг гишүүний гаргасан саналыг дэмжихгүй. Учир нь ерөнхий сайдыг огцруулах үндэслэл болчихоор юм алга!
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Хонгорсайхан

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн:
П.Сайнзориг нарын гаргасан саналыг дэмжихгүй. Учир нь үндэслэл болчихоор юм алга!
Нэгдүгээрт, УИХ Ерөнхийлөгчид танилцуулалгүй Б.Энхбаярыг Хууль зүйн дотоод хэргийн сайдаар томиллоо гэж олон нийтийн хэвлэл мэдээллээр мэдээллээ гэж байгаа юм. Улс төрийн шийдвэрээ гаргасан. Томиллоо гээд хэлчхэнгүүт л очоод ажил, албан тушаал аваад хийгээд явчихсан юм байхгүй л дээ. Процесс үргэлжилж байгаа, дуусаагүй байгаа. Харин УИХ-ынхаа хуулийн дагуу УИХ дээр танилцуулах, тангараг өргөх ажлыг нь шуурхайлах хэрэгтэй.
Хоёрдугаарт, Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайд болгож байгаад бүрэн эрхэд нь хамаарахгүй, өөртөө ашигтай ажил үүрэг хариуцуулах шинжтэй байна гэж үндэслэлд бичсэн байгаа юм. Ингэж хардаж сэрдэх сэтгэлээр Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдаж, ажил үүргээс нь чөлөөлж болдог юм уу. Тоймтой үндэслэл нотолгоо байхгүй, барин тавин баримт байхгүй. Ингэж хөнгөн гоомой төр засгийг огцруулах асуудалд хандаж болдог юм уу! Ялангуяа төр засагтай холбоотой асуудал дээр бид ултай суурьтай хандах ёстой.
Гуравдугаарт, АМНАТ-ийн татварын тухай асуудал байгаа. АМНАТ-ийн татварын тухай 55 дугаар тогтоолыг үндэслэсэн байгаа. Хоосон үгнээс илүүтэй бодитой үр дүн чинь үнэн, зөвийг нь ялгаад өгч байгаа юм биш үү. Биржээр борлуулж байгаа борлуулалтын дүн, татварын орлого өслөө, төсөвт орж ирж байгаа мөнгө нь нэмэгдэж байна гээд зөндөө ярьж байна. Энэ үндэслэл болохгүй. Багш эмч нар ажил хаяж байна, хүүхдүүд нь гэртээ эзгүй цоожтой байна, цас ороод зам харгуй хаагдчихсан байна. Бидэнд хийх ажил маш их байна. Цалин хөлснийхөө тогтолцоог хүнд ээлтэй болгож өөрчилье л дөө. Багш эмч нарынхаа цалинг нэмэх 831 тэрбум төгрөгөө олох аргаа бодъё. Сүүлийн үед бид хуулийг дээдлэх гэдэг зарчмыг харилцан ялгүйгээр ойлгоод байна. Төрийн байгууллага, ААНБ, улс төрийн нам нь ч тэр хууль дүрэм, журмын дагуу ажиллах ёстой. Тэгтэл хуулиар хориглоогүй, хуульд хориглосон заалт байхгүй бол "болно" гэх маягаар асуудалд хандаад байна. Эндээс дабл стандарт гэдгийг чинь үүсгээд байна. Нэг ёсондоо, овжин зальжин нь хожоод, хуулийн дагуу явснууд нь хожигддог байдлыг бий болгох гээд байна. Үүнийг байнгын хорооны хуралдаантай холбогдуулж би хэлмээр байна!