Байр суурь2 мин унших

Ч.Улаан: Их хурлын сонгуулийг Нийслэлтэй хамт явуулах шийдвэр гаргалаа

Ч.Улаан: Их хурлын сонгуулийг Нийслэлтэй хамт явуулах шийдвэр гаргалаа
Өчигдөр Төрийн ордны"А " танхимд МАН-ынУдирдах зөвлөл хуралдлаа.Уг хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайдЦ.Нямдоржийг огцруулах эсэхтухайхэлэлцэж байгаа гэсэн мэдээлэл байсан бөгөөд Удирдахзөвлөлийн хуралдаанаасгаргасан шийдвэрээ УИХдахьМАН-ын бүлэгт танилцуулж,хэлэлцүүлнэ гэсэн юм. Удирдахзөвлөлийн хурал тарсны дараазөвлөлийн гишүүн Ч.Улаанаасхэлэлцсэн асуудлын талаар тодрууллаа.
-Удирдах зөвлөлийн хурлаар ямар асуудлыг хэлэлцсэн бэ?

-Нэг л асуудлыг хэлэлцлээ. Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай юм. АН-ын бүлгээс байр сууриа бичгээр мэдэгдсэн. Тавьсан саналын дагуу хэрхэн ажиллах вэ гэдгийг, яриад МАН-ын бүлэг, ажлын хэсэгт чиглэл гаргаж өглөө. УИХ-ын сонгууль, Нийслэлийн сонгууль хамтад нь явах хувилбараар ажлын хэсгүүд дахин ярилц гэсэн чиглэл өгсөн.

-Аймаг, нийслэлийг Их хурлынхтай хамт гэсэн байр суурийг АН илэрхийлсэн биз дээ?

-Нийслэлийг нь хамт гэснийг нь хүлээж авч болно. Тиймээс дахин нарийвчлан ярилцах хэрэгтэй байх.

-Хууль зүйн сайдыг хэлэлцэх ёстой байсан ч Хууль зүйн байнгын хороо хуралдсангүй?

-Хуулинд тодорхой заачихсан байгаа. Асуудлыг өргөн барьснаас хойш долоо хоног өнгөрлөө. Хуулиа бариад өнөөдөр хэлэлцэх байх.

-Өнөөдөр хуралдахгүй гэсэн?

-Би тэгж бодохгүй байна. Хуулиараа хэлэлцэх ёстой. Би найдаж байна. Бүлэг орно. Бүлгийн дараа байнгын хороо хуралдах байх. Хууль зүйн сайдыг огцруулах асуудлыг заавал хэлэлцэнэ.

-МАН-ынбүлэгЦ.Нямдоржсайдыгогцруулахгүй гэж байгаа юм уу?

-Бүлэг дээр албан ёсоор ярилцаагүй байна. Бүлгийн албан ёсны шийдвэр гараагүй байхад бүлгийн байр суурийг илэрхийлэхэд эрт байна.

-МАХН-ындаргаН.Энхбаярыг баривчлагдах үеэр нэр бүхий гишүүдийн халдашгүй эрхийг зөрчсөн гэсэн асуудлаар ажлын хэсэг гаргах байсныг болиулсан гэсэн. Үнэн үү?

-Хууль зүйн байнгын хороогоор энэ асуудлыг авч хэлэлцээд тодорхой ойлголцол, шийдэлд хүрсэн. Бид цааш нь үргэлжлүүлж ярихгүй байгаа.

-Сайдыг огцруулахасуудлыгшалтгаангүйхойшлуулаад байвал өргөн барьсан гишүүдээс ямар нэг шийдвэр гаргах уу?

-Хуулиа хэрэгжүүл гэдэг шаардлагаа үргэлжлүүлэн тавина. Гишүүд байр сууриа хатуу хамгаалж байгаа. Асуудлыг шийдэх байх гэж хүлээж байна. Бид хуулиа дагаасай гэж хүсч байна. Хэзээ ч ухрахгүй.

 

Сэтгүүлч ts8060

Засгийн газар огцрохХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2017
  4. 2016
  5. 2013
  6. 2012

Дата архиваас

  1. 2012