Үйл явдал1 мин унших

Шинэ баригдсан цэцэрлэгүүдэд тоног төхөөрөмжийн асуудал хүндрэлтэй байна

Сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмжийн асуудлыг түргэн шийдэх шаардлагатай. Тодруулж хэлбэл сургууль, цэцэрлэгийн аюулгүй байдлын талаар НИТХ-аар хэлэлцжээ. 

НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун: Төсвийн хөрөнгөөр ашиглалтанд орсон сургууль, цэцэрлэгүүдийн тавилга, тоног төхөөрөмжийн асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж өгөөч ээ. СХД-ийн 101, 105-р цэцэрлэгийн асуудлууд байна. Би өөрийн албан бичгээ өгсөн. 

Зөвхөн сургууль цэцэрлэгийн аюулгүй байдал биш иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлын талаар хэлэлцжээ. Тухайлбал СХД-ийн 3-р хэлтэс шинэ байранд орсон. Энэ байрны хажууд иргэд явган хүний зам даган машинаа тавих явдал эхэлсэн байна.

НИТХ-ын тэргүүлэгч Ц.Байгалмаа: Цэцэрлэг сургуулиудын урсгал зардал нь орон нутгийн засаг захиргаанд шилжиж ирж байгаа бол төсөв мөнгөнүүдээ тавиулж авахгүй бол Нийслэл энэ асуудалд ганцаараа хэцүүднэ.

Хот байгуулалт барилга орон сууцжуулалтХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2020
  3. 2019

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2014
  4. 2013
  5. 2012
  6. 2010