Онцлох мэдээ1 мин унших

"Төрийн зарим байгууллагын албан тушаалтны ангилал зэрэглэлийг тогтоох тухай" тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

"Төрийн зарим байгууллагын албан тушаалтны ангилал зэрэглэлийг тогтоох тухай" тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Өнөөдөр /2019.01.24/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Төрийн зарим байгууллагын албан тушаалтны ангилал зэрэглэлийг тогтоох тухай" тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Энэ сарын 01-нээс хэрэгжиж эхлээд буй Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан салбарын 4 хуулийг нэр бүхий гишүүд оруулж ирсэн.

Үүний дотор "Төрийн зарим байгууллагын албан тушаалтны ангилал зэрэглэлийг тогтоох тухай" УИХ-ыцн тогтоолын төсөл багтаж буй бөгөөд өнгөрсөн долоо хоногийн чуулганаар үзэл баримтлалыг нь хэлэлцэх эсэхийг дэмжсэн юм.

Тогтоолын төслийг ТББХ-гоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцууллаа. 

Байнгын хорооноос 2019 оны 01 сарын 23-ны өдөр анхны хэлэлцүүлгийг нь хийж зарчмын зөрүүтэй саналын томъёоллууд гарган нэгдсэн чуулганы хуралдаанд хэлэлцүүлэхээр бэлтгэжээ.

Одоо байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ц.Даваасүрэн, М.Билэгт нар асуулт асууж, хариулт авлаа. Үүний дараа байнгын хорооноос гаргасан саналын томъёолол тус бүрээр санал хураалт явуулж тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТББХ-нд шилжүүллээ. 

Сэтгүүлч Tsolmon

Төрийн албан хаагчХолбоотой мэдээ

  1. 2025
  2. 2023
  3. 2022

Дата архиваас

  1. 2017
  2. 2012
  3. 2010
  4. 2009