Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзориг үг хэлж асуулт асуулаа.
Төсвийн тодотголын суурь үндсэн зарчмыг ойлгож дэмжиж байгаа. Зарим зүйлсийг яг л бодит хөрсөн дээр ярихаас өөр аргагүй нөхцөл байдлууд байна.Тэгэхээр маш зөв ойлголтыг олон нийтэд өгөөд, төрийг цомхон, бүтээмжтэй, гүйцэтгэл гардаг, гүйцэтгэл өндөртэй хийж чадсан газар нь цалин урамшуулал нэмэгдлээ авдаг зарчим руу орохгүйгээр хавтгайруулж салбарууд барьцаад явчихдаг тохиолдол бий. Нуугаад яах вэ. Төрийн албыг буруутгаад ч юм уу, хайргүйдээ хэлээд байгаа юм биш. Адилхан жаргал зовлонг амсаж явсан хүн. Бүтээмжтэй хэсгүүд нь бүтээдэггүй хүмүүстэйгээ адилхан цалин урамшуулалттай яваад байхаар байгууллагын соёл жигдэрдэг. Бүтээмж жигд буураад эхэлдэг.
Төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлд ер нь ЗГ цаашдаа ямар бодлого баримтлах вэ? Орлого зарлагын харьцааг ойртуулах тал дээр өөрчлөлтүүдийг хийгээд явах нь зүгээр. Орлогыг нэмэгдүүлэх чиглэлд ямар салбарууд дээр цаг үеийн шинжтэй ямар арга хэмжээ авах вэ?Уурхайн сайд үүнд хариулах байх. Уурхайтай холбоотой асуудал дээр орон нутгийн асуудлуудад маш ойлголцох хэрэгтэй байна. Тодорхойгүй орчинд оруулчхаар бусад салбар нь ажиглаад зогсчихож байна. Тэгэхээр дээрээ ямар бодлого байгаа вэ?
Эх сурвалж: