Үйл явдал1 мин унших

Баян-Өлгий аймгийнхан Наурыз баяраа тэмдэглэж байна

Казахын ард түмэн жил бүрийн гуравдугаар сарын 22-нд хаврын баяр - Наурызыг тэмдэглэн өнгөрүүлдэг. Наурыз бол казах иргэдийн хувьд шинэ жилийн эх нь бөгөөд байгаль дэлхий, ан амьтад нойрноос сэрэн амь орж, өдөр, шөнө тэнцсэн өдөртэй давхацдагаараа онцлогтой юм. Баян-Өлгий аймгийн ард иргэд өнөөдөр Өлгий хотын төв талбайд хуран цугларч  Наурыз баяраа өргөн дэлгэр тэмдэглэж байна.

Монгол Улсын төр засгаас ч уг баярт өндөр ач холбогдол өгдөг бөгөөд жил бүрийн баярын арга хэмжээнд УИХ болон Засгийн газрын гишүүд хүрэлцэн ирж казахын ард түмэнд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ жилийн баярын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Мурат, Б.Наранхүү, Г.Солтан нарын төрийн түшээд оролцож ард иргэдэд баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Эх сурвалж:

МҮОНТВ

Баяр, НаадамХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2020
  3. 2019

Дата архиваас

  1. 2015
  2. 2013
  3. 2012
  4. 2011
  5. 2009