Үйл явдал1 мин унших

Б.Саранчимэг:Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг төр анхааралдаа авах цаг нь болсон

Б.Саранчимэг:Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг төр анхааралдаа авах цаг нь болсон

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спорт /БСШУС/-ын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд ажиллалаа.

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн анх 32 га талбай дээр эрдэм шинжилгээ, сургалт, танин мэдэхүй, соёл амралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан ч одоо 20 гаруй  га газартай  үйл ажиллагаа нь зогсонги байдалд орж, орох, гарах гарц ч үгүй болсон байна. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг цаашид Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг төр  анхааралдаа авах шаардлагатай байгааг энэ үеэр онцолсон юм.

Б.Саранчимэг:Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг төр анхааралдаа авах цаг нь болсон

Тус хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид судалгаа шинжилгээний тоног төхөөрөмжийн хоцрогдол, бүтцийн болон төсвийн хангалтгүй байдал зэрэг олон асуудлууд тулгамдаж байгааг хэллээ.

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагааг дахин сэргээж, нийслэл хотын иргэдийн  чөлөөт цагаа өнгөрүүлэх,  соёл, амралтын ногоон бүс болгох, нийслэлдээ дахин цэцэрлэгт хүрээлэн бий болгоход  БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар анхаарал тавин хамтран ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж:

News.mn

Хот байгуулалт барилга орон сууцжуулалтХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2023
  3. 2022

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2014
  4. 2013
  5. 2012
  6. 2010