Үйл явдал2 мин унших
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн албаНээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, УИХ-ын гишүүн, Монгол улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Дорноговь аймгийн нутгийн зөвлөлийн дарга Б.Дэлгэрсайхан, ЗХЖШ-ын дарга, хошууч генарал А.Ганбат, Дорноговь аймгийн засаг дарга Т.Энхтүвшин, Монголын төмөр зам ТӨХК болон Улаанбаатар төмөр зам ХНН-ийн удирдлагууд оролцов.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын захиалагчаар Монголын төмөр зам ТӨХК, гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний жанжин штаб, Улаанбаатар төмөр зам ХНН хамтран ажиллана. Дээрх чиглэлийн төмөр зам баригдсанаар Монгол Улсын төмөр замын сүлжээ 414,6 километрээр нэмэгдэн, нүүрс тээвэрлэлтийн өрсөлдөх чадвар өсч, ашигт малтмалууд эдийн засгийн эргэлтэд орох боломж бүрдэх юм. Түүнчлэн тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэн, хөнгөн болон хүнд үйлдвэр хөгжиж, үүнийг дагасан томоохон суурьшлын төвүүд бий болох зэрэг эдийн засаг, стратегийн ихээхэн ач холбогдолтой.

Энэхүү төмөр замыг ашиглалтад хүлээн авснаас хойш 10-12 жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхөж, жилд хамгийн багадаа 15 сая тонн ачаа тээвэрлэх ба энэ нь өнөөдөр төмөр замаар тээвэрлэж буй нийт ачааны 60 орчим хувьтай тэнцэж, ойролцоогоор 700-800 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой. Мөн Монголын нутаг дэвсгэр дээгүүр явж буй тээвэрлэлтийн зайнаас жилдээ 180-200 сая ам.долларын цэвэр орлого олох үр өгөөжтэй бүтээн байгуулалт болж байгаагаараа түүхэн ач холбогдолтой.

