Үйл явдал2 мин унших
Европын холбооны газар зүйн заалтад Увсын чацарганыг бүртгүүлнэ

Эх сурвалж:
Zindaa.mnОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
Zindaa.mnМөн тэрбээр Увс аймагт чацарганын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 3 холбоог нэгдэж, хамтран ажиллахыг уриаллаа.
Мөн энэ үеэр “TRAM” төслийн багийн ахлагч Кармен Фратита төслөө танилцуулж, ЕХ-ны газар зүйн заалтад Увсын чацарганыг бүртгүүлэх боломж, ач холбогдлын талаар мэдээлэл хийлээ. “TRAM” төслийн зүгээс энэхүү үйл явцад дэмжлэг үзүүлж ажиллахаа мөн мэдэгдсэн юм.
Газар зүйн заалт нь тухайн бүтээгдэхүүний газар зүйн гарал үүсэл, чанар, нэр хүнд, тухайн газар нутагтайгаа холбоотой онцлог шинжийг баталгаажуулсан тэмдэг юм. Дэлхий дахинд газар зүйн 10000 гаруй заалтыг хууль ёсоор хамгаалсан байдаг. Эдгээрээс хөгжиж байгаа орнуудад 10 хувь орчим нь хамаардаг бөгөөд ихэнх нь Европын холбооны улсуудад байдаг байна. Европын Холбооны газар зүйн заалтыг авснаар чацарганын бүтээгдэхүүнийг тус холбооны улсуудад экспортлох, чанар шалгуурыг хангаснаа баталгаажуулах эрх үүсэх юм.