Үйл явдал1 мин унших
Увсчууд тулгамдсан асуудлаа хэлж илэн далангүй сайхан ярилцлаа

Дөрвөн цаг шахам үргэлжилсэн уулзалтаар Увсчууд тулгамдсан асуудлаа хэлж илэн далангүй сайхан ярилцлаа. Боловсрол эрүүл мэндийн салбарынхны цалингийн нэмэгдэлтэй холбоотой ,мөн уг нэмэгдлээс соёл спортын салбарынхан, төрийн захиргааны алба хаагчид орхигдсон зэрэг ТАХ-ын цалин урамшууллын ялгаатай байгаа асуудлыг хөндөж байна. Өнгөрсөн намар болон энэ өвөл мал мах овоо үнэд хүрч, малчдын нуруу тэнийсэн байна. Тухайлбал:
-Гал түймэрт өртөж шатсан зах дээр худалдаа эрхлэгчдэд зээлийн дэмжлэг үзүүлэх Засгийн газрын шийдвэрт иргэд талархаж байна.
-Баруун бүсэд гурил, малын тэжээлийн импортын татварыг чөлөөлсөний ачаар Боршоо боомтоор хямд үнэтэй гурил тэжээл орж ирээд эхэлжээ.
-Энэ онд Ховд-Улаангомыг холбох замын ажил үргэлжлэн хийгдэнэ.
-Улаангом-Увс нуур чиглэлийн 26 км хатуу хучилттай авто зам ашиглалтад орно.
-Сагил сумын зам баригдана.
-Улаангом-Тэс чиглэлийн авто замын ажил эхэлнэ.


