#Тойрог2 мин унших
Диализ эмчилгээний аппаратад шинэ усны төхөөрөмжийг татан нийлүүлжээ

Сэтгүүлч soko
Одоохон...
#Тойрог2 мин унших

Сэтгүүлч soko
Ингэснээр эмчлүүлэгч бөөр орлуулах эмчилгээгээр цаашид насан туршид эсвэл бөөр шилжүүлэн суулгах хүртэл амьдрах боломжтой болдог байна. Өнгөрсөн долоо хоногт 2-3 өдрийн хугацаанд дээрх аппаратуудыг ажиллуулдаг усны аппаратын мотор эвдэрч хүндрэл учирчээ. Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд Дарханы инженерүүд болон энэ төрлийн аппарат нийлүүлдэг 2 газарт хандсан байна. Мэргэжилтнүүд сэлбэгийг солин засварлаж болох ч сэлбэг захиалгаар 21 хоногийн хугацаанд ирэхээс гадна 40 сая төгрөгийн өртөгтэй гэжээ.




Харин хүндрэл үүссэн өдрүүдэд Орхон, Сэлэнгэ, Булган зэрэг аймгуудын Нэгдсэн эмнэлгүүд Дарханы иргэдэд үйлчилгээ үзүүлснээр хүмүүсийн биед ноцтой хүндрэл учраагүйд маш их талархаж буйгаа аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Эрдэнэтулга хэлж байна. Саяхныг хүртэл аймгийн Нэгдсэн эмнэлэгт Диализын 6 аппарат ажиллаж байсан бөгөөд 2 аппарат шинээр нийлүүлсний нэгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хувиасаа бэлэглэжээ.


Хуучин аппаратын моторын сэлбэгийг Шанхай хот руу захиалсан бөгөөд засварлан нөөцөд хадгалахаар болсон талаар хэлж байна. 2013 оны 9 дүгээр сард анх аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн тасгийн хажууд жижиг талбайд 2 Диализын аппаратыг 1 эмч, 1 сувилагчтайгаар ажиллуулж 8 хүн эмчлүүлдэг байжээ.
