Үйл явдал2 мин унших
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил улирал харгалзахгүй үргэлжилнэ

Эх сурвалж:
Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн алба“Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-д тусгагдсаны дагуу баригдаж буй 414.6 км төмөр замын ажил Дорноговь аймгийн Мандах, Зүүнбаян гэсэн хоёр суманд зэрэг үргэлжилж байгаа юм.
Гэхдээ улирлын чанартайгаар тавигдсан энэ хугацааг сунгах, хүйтний улиралд ч гэсэн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх боломжтой эсэхийг лавлахад, аж ахуйн нэгжүүд арванхоёрдугаар сарын сүүл хүртэл ажил гүйцэтгэх боломжтой гэсэн юм.


Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан явсан Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал А.Ганбат, “Монголын төмөр зам” ТӨХК, УБТЗ ХНН-ийн удирдлагууд болон газар дээрээ ажиллаж байгаа албан тушаалтнууд арванхоёрдугаар сар хүртэл үргэлжлэх тус тусын ажил үүргийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.


Энэ сард багтан үе угсрах бааз ашиглалтад орж, 20 мянган ширхэг буюу 5 км бетон дэр хэдийн үйлдвэрлэгдсэн байхад Зүүнбаян чиглэлээс 10 км төмөр замын ажил дөнгөж 25 хувьтай үргэлжилж байгаа асуудалд анхаарал хандуулахыг Ерөнхийлөгч ЗХЖШ-ын удирдлагуудад үүрэг болгов. Үүнээс гадна замын зураг төслийн ажлыг “Монголын төмөр зам” ТӨХК, УБТЗ ХНН-ийг хамтраад шуурхай дуусгахыг анхааруулав.
Мөн аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэлд хяналт тавьж, гүйцэтгэлийнх нь дагуу мөнгийг нь олгох байдлаар дэмжин ажиллаж, их бүтээн байгуулалтынхаа ажлын зохион байгуулалтын менежментийг өөрчилж, ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө.


