Байр суурь1 мин унших
С.Бямбацогт: Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгодог болохын тулд 20 гаруй тэрбум төгрөг шаардлагатай

Эх сурвалж:
Ikon.mnОдоохон...
Байр суурь1 мин унших

Эх сурвалж:
Ikon.mnӨнөөдрийн байдлаар албан ёсоор нийт хүүхдийн 80 хувьд нь сар бүр 20 мянган төгрөг олгож байгаа. УИХ 2019 оны төсөв батлахдаа нийт хүүхдийн 80 хувьд буюу 912,000 хүүхдэд олгох мөнгөн тэтгэмжид шаардлагатай 218 тэрбум төгрөгийг баталсан байна.
Харин уг тогтоолын төсөл батлагдсанаар бүх хүүхэд хүүхдийн мөнгө авах боломжтой болох юм байна. Энэ талаар хууль санаачлагч УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос тодрууллаа.
Төрийн өндөр албан тушаал хашдаг, бизнес эрхэлдэг айлын хүүхдүүд энэ мөнгийг авахгүй байж болно. Харин амьдралд нь энэ мөнгө үнэхээр хэрэгцээтэй хүмүүст өгье гэдэг агуулгаар тогтоолын төслийг өргөн барьсан. Энэ асуудал жил гаруй хүлээгдэж байгаад өнөөдөр байнгын хороогоор хэлэлцэгдэж байна.
Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгодог болохын тулд 20 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Энэ хөрөнгийг 2020 оны улсын төсөвт суулгасан. Уг тогтоолын төсөл батлагдвал өгөхөд бэлэн гэсэн үг" гэлээ.