Иймд эдгээр асуудлыг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх зорилгоор өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын 2023 оны 236 дугаар тогтоолоор баталсан “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлүүллээ.
Уг журмын өөрчлөлтөөр төрөлжсөн асрамжийн газар амьдарч байгаа 14 ба түүнээс дээш насны хүүхдүүд хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 20 хувийг бэлэн мөнгөөр авах боломжийг бүрдүүлсэн бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас арилжааны банктай хамтран хүүхэд бүрийг цахим карттай болгох юм.
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн үлдсэн 80 хувийн одоогийн зохицуулалтаар буюу хүүхдийн хадгаламжийн данстай холбон хадгаламж хэлбэрээр авдаг зарчим хэвээр хэрэгжих юм.
Түүнчлэн зарим эцэг, эхийн хувьд хүүхдээ асрамжид асруулж хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авдаг асуудлыг уг журамд орсон өөрчлөлтөөр хүүхдэд өөрт нь буюу хадгаламжийн дансанд хуримтлуулахаар зохицуулсан.
Эх сурвалж: