Үйл явдал2 мин унших
"Ногоон паспорт аппликейшны нээлтийг хийлээ

Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн албаТэгвэл энэхүү гарын авлаганы цаасан хувилбарыг цахим хэлбэрт шилжүүлэн “Ногоон паспорт аппликейшн” болгож Play store, App store-уудад байршуулжээ. Аппликейшны нээлтийг өнөөдөр болж буй Парисын хэлэлцээрт оруулах үндэсний хувь нэмэр олон улсын чуулганы үеэр хийлээ.
Ногоон паспорт эзэмшигч хүүхдүүд энэ үеэр аянд хамрагдаж хэрхэн өөрчлөгдсөн талаараа олон улсын байгууллагуудын төлөөлөгчдөд танилцуулж, ногоон паспорт гардуулсан юм.
Сурагчид жилийн хугацаанд “Ногоон паспорт” хөтөлснөөр хог хаягдлаа ангилан ялгах, ус, эрчим хүчийг хэмнэх, нүүрс хүчлийн хийг дор бүрнээ бууруулах зэрэг байгаль орчныг хамгаалах энгийн аргад суралцаж байна. Үүний ачаар 2030 оноос эхлэн Монгол Улсын хэмжээнд жилд 44 сая литр куб ус, 324 сая квт эрчим хүч хэмнэж, 1.4 сая ширхэг мод тарьж, 42 тонн хүлэмжийн хийг ялгарах байсныг урьдчилан сэргийлж, 2027 оноос жил бүр 12 тэрбум төгрөгийн үргүй зардал гарахаас сэргийлж чадна гэсэн тооцоолол гарсан байдаг.