Үйл явдал2 мин унших
Өмнөговь аймаг мах боловсруулах иж бүрэн үйлдвэртэй боллоо

Эх сурвалж:
Ikon.mnОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
Ikon.mn
“Гүүд Рүүт Интертрэйдинг" компанийн нядалгааны цэг бүхий мах ангилан ялгах, боловсруулах, хадгалах үйлдвэрийг нийт 4.775 тэрбум төгрөгөөр барьж байгуулсан бөгөөд “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан” 975 сая төгрөгийн санхүүжилтийг гаргасан юм.
Энэхүү үйлдвэр нь Өмнөговь аймгийн тогтвортой хөгжилд чухал нөлөө үзүүлэх томоохон төсөл төдийгүй тус аймагт эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд малыг төхөөрч, олон улсын чанарын стандартад нийцсэн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой боллоо.
Тус үйлдвэр ашиглалтад орсноор орон нутагт шинээр арван ажлын байр бий болж байна. “Гүүд Рүүт Интертрэйдинг" компани Өмнөговь аймгийн Мал эмнэлгийн газартай түүхийн эдийн чанарын шалгалт дээр хамтран ажиллаж байгаа бөгөөд менежментийн зөвлөх үйлчилгээний "Алтернатив Ренювэйбл Энержи" компанитай хамтран хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс тээвэрлэх явцад бий болох эрсдлийг үнэлэх тогтолцоо болох “HАССР” стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
“Оюу толгой” компани 2010-2019 оны III улирлын байдлаар Өмнөговь аймгийн хэмжээнд 523 сая ам.долларын худалдан авалт хийжээ. Харин “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан” 2015 оноос хойш Өмнөговь аймгийн хэмжээнд 45.8 тэрбум төгрөгөөр 163 төсөл, хөтөлбөр санхүүжүүлсэн бөгөөд тэдгээр төсөл, хөтөлбөрүүдийн үр шимийг 390,000 гаруй иргэн хүртэж, 391 ажлын байр бий болгосон байна.