Үйл явдал1 мин унших
Д.Тогтохсүрэн: Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан

Эх сурвалж:
Ikon.mnОдоохон...
Үйл явдал1 мин унших

Эх сурвалж:
Ikon.mnНууцаар цаасаар санал хураалт явуулахад 30 гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал өгсөн бол 28 нь авч үлдэх санал гаргажээ. Үүний дараа УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолын төслийг батлах санал хураалт явуултал олонхын дэмжлэг авч чадаагүй байна.
Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн дээрх нөхцөл байдлыг шийдэгдсэн гэдэг хариулт өглөө. Тэрбээр "Нэгэнт санал хураалтын дүн гарсан учраас асуудал шийдэгдсэн. Тогтоолын төслийг албажуулах бол хэлбэр төдий зүйл. Н.Номтойбаяр гишүүн чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн байна. Хэрэв ийм хүсэлт гаргавал мөн л намын бүлэг, байнгын хороод, чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ" гэлээ.
Харин Н.Номтойбаяр гишүүн чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тохиолдолд түүний хүсэлтийг хүлээж авах эсэх асуудлаар бүлэг хуралдах юм байна.