Эмнэлгийн парк шинэчлэл болон боловсон хүчний асуудлаар Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Иргэдийн амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж буй эмнэлгийн ажилтан албан хаагчдыг нийслэлийн удирдлагуудын зүгээс бүх талаар дэмжиж ажиллана” гэв.
Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн захирал Ц.Пүрэвдаш эмнэлгийн үйл ажиллагаа болон Covid-19 халдварын үеийн бэлэн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөд, хүнд нөхцөл байдалд ажиллаж буй эмнэлгийн албан хаагчдыг дэмжиж хандив өргөж байгаад талархал илэрхийлэв. Тэрбээр хэлэхдээ “Иргэд эрүүл мэндийн газраас өгч байгаа заавар зөвлөмжийг сайтар дагаж, хувийн болон ахуйн ариун цэврийг сайтар хангах хэрэгтэй. Эмч мэргэжилтнүүдийн зүгээс иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалахад хүчин зүтгэх болно” гэдгийг онцолж хэллээ.
Эх сурвалж: