Онцлох мэдээ2 мин унших
Хот байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ

Сэтгүүлч Enkhtuya
Одоохон...
Онцлох мэдээ2 мин унших

Сэтгүүлч Enkhtuya
Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.
Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү танилцууллаа.
Нийслэл Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрлөөс үүдсэн агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлэн эдийн засгийн тодорхой салбаруудыг хөгжүүлэх, хүн амыг эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд нийслэлийн дагуул болон бусад хотыг байгуулж, хүн амын төвлөрлийг сааруулах шаардлага тулгараад буй.
Иймд нийслэлийн төвлөрлийг саармагжуулах, хүн амыг эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлөөр хангасан, агаарын тээвэр, аялал жуулчлал, шинжлэх ухааны цогцолбор төвүүд бүхий бизнесийн таатай орчинг бүрдүүлсэн “Аэросити”, “Майдар” хотыг байгуулах асуудлыг шийдвэрлүүлэхээр “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.
Тогтоолын төсөл батлагдсанаар нийслэл Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрөл, хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөлөө буурч, эдийн засгийн тодорхой салбарууд тоггвортой хөгжих болон хүн ам эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдэх боломжтой болно хэмээн төсөл санаачлагчид үзжээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, А.Ундраа, Д.Лүндээжанцан, Л.Энхболд, Х.Нямбаатар нар асуулт асууж, саналаа хэллээ. Ингээд тогтоолын төслийг гишүүдийн олонхи дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр ТББХнд шилжүүллээ.