Үйл явдал1 мин унших
Ж.Золжаргал: Туулын эргээр хурдны зам барихын эсрэг байна!

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал дараах байр суурийг илэрхийллээ.
Ингэхдээ тэрбээр, “Туулын эргээр хурдны зам барихын эсрэг байна. Яагаад гэвэл хүний амьдрах орчинд гоо зүй хэрэгтэй. Хот бол бидний гэр. Үзэсгэлэнт Туул гол дээгүүр, бас хажуугаар нь өргөн бетон зам тавьж машин шуугих нь муухай. Заваан. Жишээлбэл бүрхүүлгүй ёлтойсон чийдэн гэртээ байлгахдаа хүмүүс дургүй байдаг. Уг нь гэрэлтүүлэг л хэрэгтэй боловч гоо зүйг бас анхаардаг биз дээ. Тэр нь сэтгэл санаа, амьдралын чанар, эрүүл мэндэд ч нөлөөлнө. Тэгэхээр зөвхөн техник хэрэгцээнд тулгуурлаж шийдвэр гаргаж болохгүй. Тэр тусмаа түгжрэл буурах эсэх нь ойлгомжгүй, байгаль орчин, эдийн засгийн эрсдэлтэй гэж яриад байгаа. Тийм ч бай, үгүй ч бай наад захын шалтгаанаар л эсрэг байгаа” гэв.