Онцлох мэдээ5 мин унших
Байнгын хороодын дэд хорооны бүрэлдэхүүнийг баталлаа

Сэтгүүлч Enkhtuya
Одоохон...
Онцлох мэдээ5 мин унших

Сэтгүүлч Enkhtuya

УИХ-ын тухай хуулийн 28 дугаар зүйлд Байнгын хорооны бүрэлдэхүүнд дараах дэд хороог байгуулахаар заажээ. Үүнд, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд Тусгай хяналтын; Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо байгуулахаар заажээ. Мөн Төрийн байгуулалтын байнгын хороонд Ёс зүйн, Нутгийн удирдлагын, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын байнгын хороо байгуулахаар тусгасан. Түүнчлэн Төсвийн байнгын хороонд Төсвийн зарлагын хяналтын; Хууль зүйн байнгын хороонд Хүний эрхийн; Эдийн засгийн байнгын хороонд Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороог тус тус байгуулан ажиллуулж болохоор зохицуулсан байна.
Энэ үндсэн дээр Байнгын хороод энэ сарын 7-нд дэд хорооны бүрэлдэхүүнийг хэлэлцэж батлуулахыг дэмжсэн. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Байнгын хорооны харьяа дэд хорооны бүрэлдэхүүний тухай тогтоолыг батлахыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Байнгын хороод харьяа дэд хорооны бүрэлдэхүүнээ дараах байдлаар батлахыг дэмжсэн санал, дүгнэлтийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Дэд хорооны бүрэлдэхүүнийг томилох тухай ТББХ-ны дүгнэлтийг танилцууллаа.
Ёс зүйн дэд хороо:
Нутгийн удирдлагын дэд хороо:
Сонгогчийн нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо:
Харин Улсын Их Хурлын бусад Байнгын хороод өнөөдөр (2020.07.07) хуралдаж, харьяа дэд хорооны бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэж дэмжив.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Дэд хорооны бүрэлдэхүүнийг томилох тухай БОХХААБХ-ны дүгнэлтийг танилцууллаа.
Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо:
Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо нь улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах асуудлаарх хууль тогтоомжийн биелэлтийн асуудлыг хэлэлцэх чиг үүрэгтэй.
АБГББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулав.
Тусгай хяналтын дэд хороо:
Тусгай хяналтын дэд хороо төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуул болон гүйцэтгэх ажлын талаарх хууль тогтоомжийн биелэлт, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудлыг хариуцна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Дэд хорооны бүрэлдэхүүнийг томилох тухай ТБХ-ны дүгнэлтийг танилцуулав.
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо нь улсын болон орон нутгийн төсвийн орлого, зарлага, төсвийн хяналтын асуудлыг хэлэлцэх чиг үүрэгтэй бөгөөд тус дэд хороо өөрийн эрхлэх асуудлаар гаргасан санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд бие даан оруулах эрхтэй.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Дэд хорооны бүрэлдэхүүнийг томилох тухай ТББХ-ны дүгнэлтийг танилцууллаа.
Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо нь жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн бодлого, зохицуулалтын асуудлыг хэлэлцэх чиг үүрэгтэй.
Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо:
Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгуудыг хууль тогтоомж болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусган хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэх эрхтэй.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Дэд хорооны бүрэлдэхүүнийг томилох тухай ХЗБХ-ны дүгнэлтийг танилцуулав.
Хүний эрхийн дэд хороо:
Хүний эрхийн дэд хороо нь хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын асуудлыг хэлэлцэх чиг үүрэгтэй.