Үйл явдал2 мин унших

Нийгмийн түншлэгч талуудын зөвлөлдөх уулзалт болов

Нийгмийн түншлэгч талуудын зөвлөлдөх уулзалт болов

Өнөөдөр буюу /2020.07.28/-нд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо /МҮЭХ/-ны хурлын танхимд нийгмийн түншлэгч талуудын зөвлөлдөх уулзалт боллоо. Европын холбооны дэмжлэгтэйгээр МҮЭ-ийн холбоо, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага /ОУХБ/-тай хамтран өрнүүлж байгаа “Аливаа ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийллээс ангид ажлын байрны төлөө” мэдээллийн кампанит ажлын хүрээнд энэхүү зөвлөлдөх уулзалт болж байгаа билээ.

Уулзалтад МҮЭ-ийн холбоо, Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо /МЭМАҮЭХ/, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам /ХНХЯ/, Хууль зүй дотоод хэргийн яам /ХЗДХЯ/, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо /МАОЭНХ/, Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/, Жендэрийн үндэсний хороо /ЖҮХ/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим /МХАҮТ/-ын төлөөллүүд оролцов.

Уулзалтын эхэнд МҮЭ-ийн холбооны ЕНБД Г.Адъяа, ХНХЯ-ны Хөдөлмөрийн харилцаа, бодлого зохицуулалтын газрын ахлах шинжээч Ш.Маяа нар нээлтийн үг хэлж энэхүү зөвлөлдөх уулзалтаас гарах үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярьж байв.
Энэ үеэр МҮЭ-ийн холбооны өрнүүлсэн “Аливаа ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийллээс ангид ажлын байрны төлөө” мэдээллийн кампанит ажлын явц үр дүнгийн талаар МҮЭ-ийн холбооны Хөдөлмөрийн хяналт хуулийн бодлогын газрын дарга Ц.Отгонтунгалаг танилцуулж, МЭМА-ны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар “Эрүүл мэндийн салбарт явуулсан цахим судалгааны явцын талаар” мэдээлэл өгч оролцогчдын сонирхсон асуултад хариулав.
Харин уулзалтын төгсгөлд ОУХБ-ын Хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн тухай 190 дүгээр конвенцийн дагуу хамтран авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх “Зөвлөмжийн төсөл”-ийг хэлэлцэн баталж, Ковид-19 цар тахлын хөдөлмөрийн хүрээнд үзүүлж байгаа нөлөө, хөдөлмөр, нийгмийн зөвшлийн талуудын хамтын ажиллагааны талаар санал солилцож, хэлэлцсэнээр энэ удаагийн зөвлөлдөх уулзалт өндөрлөсөн юм.

Нийгмийн түншлэгч талуудын зөвлөлдөх уулзалт болов

Нийгмийн хамгааллын тогтолцооны шинэчлэлХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2021

Дата архиваас

  1. 2015
  2. 2014
  3. 2013
  4. 2012