Үйл явдал1 мин унших
Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай хуулийн төсөлтэй танилцлаа

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, дэд сайд Г.Ганболд нар УИХ-ын гишүүн О.Саранчулуун, А.Ариунзаяа тэргүүтэй Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаар санал, дүгнэлт гаргах ажлын хэсгийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан тус ажлын хэсэгтэй зам, тээврийн салбарын хүртээмж, саадгүй байдлын талаар мэдээлэл солилцлоо.
Энэ үеэр О.Саранчулуун гишүүн “Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай хууль”-ийн төслийг санаачлан, дээрх хуулийн төсөлд салбар бүрийн санал хүсэлтийг тусгахаар зорьж буйгаа танилцуулаад зам, тээврийн салбарын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжтэй байдлыг тодорхойлох, үйлчилгээг хэрхэн сайжруулах талаар мэдээллээ. Тухайлбал, хууль, стандартын хэрэгжилтийн өнөөгийн байдал, тэдгээрийн уялдаа холбоо, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, цаашдын бодлого төлөвлөлтөд тусгах зорилготой юм. Жишээлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийтийн тээврийн зорчих хүртээмжтэй байдлыг тодорхойлж, үйлчилгээг сайжруулах зорилгоор нийтийн тээврийн жолооч нарт хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хэрхэн үйлчлэх талаар арга зүйн зөвлөгөө өгөх сургалтыг зохион байгуулснаар үр дүн мэдэгдэхүйц хэмжээнд гарч, иргэдийн талархал нэмэгджээ.

Иймд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан салбарын хэмжээнд орон нутгийн авто зогсоолууд, онгоцны буудлууд, вокзалууд дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан амрах, зорчих хэсэг, боловсон ариун цэврийн өрөө, тэмдэг тэмдэглэгээг үе шаттайгаар нэвтрүүлж, саадгүй, хүртээмжтэй орчныг бүрдүүлэх асуудлыг эрхзүй болон бодлогын түвшинд анхаарч ажилахаа илэрхийллээ. Мөн хүн төвтэй, хүртээмжтэй тогтолцоог хамтдаа бүрдүүлж, тус ажлын хэсэгт мэргэжилтэн томилж хамтран ажиллахаа илэрхийллээ.