Үйл явдал1 мин унших

Барилгын салбарын ҮЭ-ийн сонгуультан, гишүүдийг Төрийн одонгоор шагналаа

Барилгын салбарын ҮЭ-ийн сонгуультан, гишүүдийг Төрийн одонгоор шагналаа

Барилгын салбарын ҮЭ-ийн сонгуультан, гишүүдийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтан гадас одон”-гоор тус тус шагналаа.

Монголын Барилгачдын ҮЭ-үүдийн холбооны анхан шатны нэгж болох Кранчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, кранчин Л.Амаржаргал, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор энгэрээ мялаалгав.

Тэрээр барилгын салбарт 39 жил ажиллахын зэрэгцээ албан бус салбарын ажилтнуудыг албажуулах хүрээнд барилгын салбарын кранчдыг нэгтгэн ҮЭ-ийн хороо байгуулан ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийг хангахын төлөө шаргуу ажиллаж ирсэн нэгэн билээ. Ийнхүү түүний хөдөлмөр зүтгэлийг Монгол Улсын төр засгаас өндрөөр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар гардуулан өгч баяр хүргэлээ.

Мөн энэ үеэр Барилгын салбарт 33 жил тасралтгүй ажилласан Ган-Илч ХХК-ийн захирал Л.Гантөр, 34 жил тасралтгүй ажилласан Кранчдын ҮЭ-ийн хорооны идэвхтэн гишүүн Кранчин Д.Нарантуяа нарын “Алтангадас одон”-г тус тус гардуулан өгч амжилт хүсч байсан юм.

Сэтгүүлч soko

Гавъяа, ШагналХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2022
  3. 2021

Дата архиваас

  1. 2021
  2. 2019
  3. 2014
  4. 2013
  5. 2012