Үйл явдал2 мин унших
Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн Ажлын хэсгийн гишүүд ШЕЗ-ийн гишүүд, шүүгчидтэй уулзаж санал солилцов

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаЭхлээд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхим, шүүгчдийн ажиллах орчин нөхцөл, цахим систем хэрхэн ажилладаг зэрэг асуудлаар мэдээлэл сонсож, нөхцөл байдалтай танилцлаа.

Нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал анхан шатны шүүхийн хувьд 125 байсан бол 2019 онд 195 болж нэмэгдсэн байна. Шүүгчийн орон тоог үе шаттайгаар тогтмол нэмэгдүүлэх шаардлагатай ч төсөв хүрэлцэхгүй шалтгаанаар Шүүхийн салбарт сүүлийн хэдэн жил хөрөнгө оруулалт хийгдэхгүй байгаа тухай Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр танилцуулгадаа дурдлаа. Тухайлбал Архангай аймаг дахь шүүх Аймгийн ЗДТГ-ын зүүн жигүүрт, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүх ОХУ-ын эзэмшлийн байрыг түрээслэдэг, Завхан аймгийн шүүх цэцэрлэгийн зориулалттай барилгад үйл ажиллагаа явуулдаг зэрэг жишээг дурдлаа.

УИХ-ын гишүүд энэ зөвхөн шүүхийн ажилчид, шүүгчдийн асуудал биш иргэний шүүхээр үйлчлүүлэх эрхийн асуудал гэдгийг онцолж, цаашид үүнийг анхаарахгүй бол шүүхээс иргэдэд үйлчлэх үйлчилгээ доголдох бодит эрсдэл үүссээд байна гэлээ. Мөн Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх саналуудаа ярилцлаа. Маргааш уг хуулийн төслийн танилцуулга хэлэлцүүлэг болох юм