Түүний хувьд өнгөрсөн оны зургаадугаар сарын 5-нд батлагдсан Шүүх байгуулах тухай хуулийн талаар танилцуулга хийлээ. Тус хууль энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлээд байна.
Тэрбээр хэлэхдээ “Шүүхийн байгууллага стандартад нийцсэн барилга байгууламжид үйл ажиллагаа явуулах хүрээнд УИХ-аас 2025 оны төсвийг хэлэлцэхдээ анх удаа шүүх байгууллагын төсвийг Хууль зүйн байнгын хорооны хянасан саналаар дэмжин, баталсан. Ингэснээр шүүхийн байгууллагуудын олон жил угжирсан, шийдэгдэж чадаагүй барилга байгууламжийн хөрөнгө оруулалтын нэгээхэн хэсгийг шийдэж чадсан юм.
Харин Говь-Алтай аймгийн шүүхийн байгууллагын төлөөллийн зүгээс Шүүх байгуулах тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгсний зэрэгцээ, зохист ачааллаас давсан байдлаар ажиллаж буй тухай болон шүүхийн байранд прокурорын байгууллага нэг дор үйл ажиллагаа явуулж байгаа нь Шүүхийн хуулинд шүүхийн байранд шүүхээс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалт зөрчигдөж байгаа зэрэг асуудлыг хөндлөө.
Эх сурвалж: