Үйл явдал3 мин унших
У.Хүрэлсүх: Бид тодорхой 8 асуудлыг шийдэж чадвал 4-12 жилд Монгол Улсынхаа цаашдын хөгжлийн суурийг бэлдэнэ

Эх сурвалж:
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал3 мин унших

Эх сурвалж:
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаБаянхонгор аймгийн Байдрагийн гүүрнээс Говь-Алтай аймгийн Дэлгэрэх сум хүртэлх 126,7 км автозамын барилга угсралтыг дуусгаж ашиглалтад хүлээлгэж өгөх ёслолын ажиллагаанд оролцож, Алтай суманд иргэдтэй уулзаж, Засгийн газрын ирэх 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр болон нийгэм эдийн засгийн чиглэлээр баримталж буй бодлогоо танилцуулав.

Эрчим хүчний импортыг бууруулах, дотооддоо эрчим хүчээ үйлдвэрлэж, хэрэглээгээ хангах, экспортод цаашдаа гаргахаар зорьж буй. Энэ хүрээнд 10 аймагт цахилгаан станц байгуулах улстөрийн шийдвэр гарсан. Дархан, Эрдэнэт, Говь-Алтай, Ховд аймагт бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Мөн Тавантолгой, Оюутолгойн бүлэг ордуудыг түшиглэн цахилгаан станцыг тус тус байгуулах ажил хийгдэж байна.
Дорноговь аймгийн Алтанширээ суманд Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулж байна. Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд хийгдэж, үйлдвэрийн үндсэн барилгын ажлыг ирэх оны хавар эхлүүлнэ. Санхүүжилт шийдвэрлэгдсэн. Жилд 1,5 сая/тн газрын тос олборлож бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
Улаанбуудай, гурилын хэрэгцээгээ дотооддоо бүрэн хангаж чадсан. Энэ онд гурил экспортлоно. Хөдөө аж ахуй, газар тариалангийн хөгжлийг дэмжиж, эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг бий болгосноор хүнсний хэрэглээг 100 хувь дотодоосоо хангах боломжтой гэж Засгийн газар түзэж байна.
Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийг дэмжинэ. Төрийн болон бусад үйлчилгээг цахимжуулна. E-mongolia үйлчилгээг нэвтрүүлж, төрийн 180 гаруй үйлчилгээг иргэд гар утаснаасаа авах боломжтой болсон.
Импортлогч биш, экспортлогч орон болно. Төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжинэ. Баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэгчдээ бүх талаар ажиллах боломжоор хангах бодлого явуулна. Ажилгүйдлийг бууруулахын төлөө байна.
ОХУ-БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрийг дайруулан Хийн хоолой барихаар шийдвэрлэсэн. Энэ нь Монгол Улсын эдийн засагт эерэг өөрчлөлт авч ирнэ. Гурван улсын эдийн засгйин коридор байгуулах зорилгоо биелүүлнэ.
Төрийн албанд болон нийгмийн бүхий л салбарт сахилга, хариуцлага дэг журмыг тогтооно.
Соёлын яамыг татан буулгаснаас хойшхи 28 жилд дахин сэргээн байгууллаа. Ар иргэдээ соён гэгээрүүлэхэд, хүүхэд залуусыг сургахаас гадна хүмүүжүүлэхэд анхаарна гэв.


Говь-Алтай аймгийн удирдлагуудын хувьд ДЦС-ын дулаан дамжуулах 20 км салбар шугам байгуулах хөрөнгийн эх үүсвэр, барилгын цэргийн анги барих хөрөнгө, цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, албан хаагчдад бүсийн нэмэгдэл олгох, орон нутгийн өмчит аж ахуй нэгж байгуулж, нүүрсний орд газрыг эргэлтэд оруулах, архивын барилга барих, цэвэр усны хангамжийн байгууламжийг яаралтай үйл ажиллагааг нь эхлүүлэх гэсэн аймгийн хэмжээнд шийдвэрлэх шаардлагатай дэмжлэг хүсч буй 7 асуудал буйг Монгол Улсын Ерөнхий сайдад товч танилцуулаад албан бичгээр хүсэлтээ уламжиллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
