Үйл явдал1 мин унших

Б.Бейсен: Сум багийн эм хадгалалтын асуудлыг сайжруулах хэрэгтэй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.10.23/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн "Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулга"-ын төслийн үзэл баримтлалын хувьд хэлэлцэх эсэхийг  хэлэлцлээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Бейсен:
  • Эмийн чанар, аюулгүй байдал, хангалт, түгээлт, хадгалалт, тээвэрлэлтийн асуудлыг нарийн тусгаж өгөх хэрэгтэй. Сум, багийн хувьд эмийн сангийн асуудал байна. Үүнийг хангахгүйгээр төсвийг хичнээн ч нэмээд нэмэргүй. Цаашид үйл ажиллагааг нь баталж, хэн хяналт тавих вэ? Агентлаг уу, Эрүүл мэндийн яам уу?

  • Сум багийн эм хадгалалтын асуудлыг сайжруулах хэрэгтэй. Эмийн хангалтын асуудал маш муу байгаа дээр анхаарах хэрэгтэй байна.

  • Зарим тендер дээр батлагдаагүй эмүүд их орж байна. Аймгууд дээр нэн шаардлагатай шингэний эмнүүдийг үйлдвэрлэх тал дээр яаманд баримталж байгаа бодлого байна уу?

Сэтгүүлч Tuya

Эмийн бодлогоХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2022
  3. 2020

Дата архиваас

  1. 2017
  2. 2015
  3. 2014
  4. 2012