Онцлох мэдээ3 мин унших
Инфографик: Зээлийн хүүг бууруулах стратеги

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Онцлох мэдээ3 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаУлсын Их Хурлын 2020 оны ээлжит бус чуулганаар хэлэлцэж баталсан "зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай" УИХ-ын тогтоолын танилцуулга, инфографикийг хүргэж байна.
Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Г.Амартүвшин, Х.Булгантуяа, Б.Жавхлан, Ч.Ундрам нараас 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталлаа.
“Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилсан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 32 дугаар тогтоолд банкны зээлийн хүү болон зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах чиглэлээр арга хэмжээ авч, холбогдох хууль тогтоомжийн төслийг өргөн мэдүүлэхээр заасан нь тогтоолын хууль зүйн үндэслэл болсон.

Нэр хүнд бүхий эрдэмтдийн судалгааны үр дүнгээс харахад манай улсын банкны зээлийн хүүний бүтцэд татан төвлөрүүлсэн эх үүсвэрийн зардал 60 орчим хувь (9.8 нэгж хувь), үйл ажиллагааны зардал 17 хувь (2.8 нэгж хувь), зээлийн эрсдэлийн зардал 11 хувь (1.8 нэгж хувь), банкны ашиг болон бусад зардал 12 хувь (1.9 нэгж хувь) тус тус эзэлж байна. Зээлийн хүүг бүрдүүлж байгаа дээрх хүчин зүйлсийн нөлөөллийг бууруулахад суурь инфляц, улсын дотоодын нийт хуримтлалын хэмжээ, гадаад валютын нөөц, эрсдэл, санхүүгийн салбарын хөгжил, олон улсын захтай холбогдсон байдал, хууль эрх зүйн орчин, макро орчны тогтвортой байдал зэрэг олон хүчин зүйлийн шууд болон дам нөлөөллийг сулруулахад энэхүү тогтоолын бодлогын агуулга оршино.
Тогтоолын төслийг баталж, хэрэгжүүлснээр санхүүжилтийн өртөг багатай эх үүсвэр нэмэгдэн, хүү буурах макро орчин бүрдэж, санхүүгийн болон хөрөнгийн зах зээлийн хөгжил, хууль эрх зүйн орчин, банкны эрсдэл даах чадвар, засаглал, үр ашигт байдал сайжирч, экспортын санхүүжилт өсөж, банкны салбарт өрсөлдөөнийг эрчимжиж, зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагааг сайжирч, зээлдэгчийн эрэлт хэрэгцээ, боломжид таарсан шинэ санхүүжилтийн бүтээгдэхүүн гаргалт нэмэгдэх зэрэг зээлийн хүүг бууруулах суурь нөхцөл хангагдах ач холбогдолтой юм.