Үйл явдал1 мин унших
УИХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүллээ

Одоохон...
Үйл явдал1 мин унших

Өнөөдөр /2026.05.15/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүллээ.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан:
Энэхүү хуулийн ач холбогдол нь Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС зэрэг стратегийн томоохон төслүүдийн гадаад зээлийн ашиглалтыг төсвийн хязгаарт баригдахгүйгээр хэвийн, тасралтгүй үргэлжлүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд оршиж байна.
Ингэснээр:
• Импортыг орлох үйлдвэрлэл нэмэгдэнэ
• Эрчим хүчний хараат байдал буурна
• Гадаад зээлийн эх үүсвэрийг хугацаанд нь бүрэн, үр ашигтай ашиглах боломж бүрдэнэ
• Төслүүдийн ил тод байдал, тайлагнал сайжирна.
УИХ-аас уг төслийг яаралтай горимоор хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 62.6 хувийн саналаар дэмжиж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.