Үйл явдал1 мин унших
Эрчим хүчний салбарт Азийн хөгжлийн банкны дэмжлэг, хөрөнгө оруулалт чухал байгааг илэрхийллээ

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Өчигдөр /2025.08.18/ Сангийн сайд Б.Жавхлан гүйцэтгэх захирлуудыг хүлээн авч уулзаж, Монгол Улсын Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх, төсвийн тогтвортой байдлыг хангах чиглэлд хийж, хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцууллаа.

Уулзалтын үеэр Сангийн сайд Азийн Хөгжлийн банкны удирдлагуудад хэд хэдэн санал тавиж, харилцан санал солилцлоо.
Тухайлбал, эдийн засгийг тогтвортой өсгөж, төрөлжүүлэхэд эрчим хүчний салбарын найдвартай байдал онцгой ач холбогдолтой бөгөөд уг салбарт АХБ-ны хөрөнгө оруулалт болон дэмжлэг чухал байна. Нэн ялангуяа эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтыг хувийн хэвшлийнхэнд чиглүүлэх нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэдэнд итгэл үзүүлэх, улмаар өсөн дэвжихэд чухал ач холбогдолтой юм.