#Тойрог1 мин унших
“Европын өдөрлөг-2026” Дархан хотноо

Өчигдөр /2026.05.24/ “Европын өдөрлөг-2026” Дархан хотноо анх удаа зохион байгуулагдлаа.
Энэхүү өдөрлөг нь Дарханчууд бидэнд Европын улс орнуудын соёл, боловсрол, хөгжил дэвшилтэй ойроос танилцах боломжийг олгож, хамтын ажиллагааг бэхжүүлсэн онцгой үйл явдал болж өндөрлөлөө.
Дархан хот нь түүхэн нөхөрлөл, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсоор ирсэн бөгөөд өнөөдрийн энэхүү арга хэмжээ нь Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагаанд шинэ хуудас нээлээ.
Цаашид боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, тогтвортой хөгжлийн салбар дахь хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна.
"Дархан хотноо хүрэлцэн ирсэн эрхэм Элчин сайд нар болон нийт зочид төлөөлөгчдөдөө Дарханчуудынхаа өмнөөс талархал илэрхийлье" хэмээн УИХ-ын гишүүн Б.Жавхлан сэтгэгдлээ хуваалцав.









