Үйл явдал1 мин унших
Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 190 дүгээр конвенцийн талаар харилцан туршлага хуваалцах уулзалтад оролцов

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа Фридрих Эбертын сангийн урилга санхүүжилтээр Филиппин улсын Манила хотыг Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 190 дүгээр конвенцийн талаар харилцан туршлага хуваалцах ажлаар зориод ирлээ.
Энэ талаар гишүүн хэлэхдээ, Филиппин улс маш олон конвенцид анхдагч болон нэгдсэн байдаг.
С190 бол Ажлын байрны дарамт, хүчирхийллийн эсрэг юм. Манай улсын хувьд тус конвенцид нэгдэх төлөвлөгөөтэй ажиллаж л байгаа. 2019 оноос хойш...
Конвенцид нэгдээгүй ч гэсэн дотоодын олон хууль тогтоомжид тодорхой заалтууд орсон. Ялангуяа Хөдөлмөрийн хууль, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль, Эрүүгийн хууль, Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хэрэг маргаан шийдвэрлэх тухай хууль зэрэг.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам С190 дүгээр конвенцид нэгдэх төлөвлөгөөг идэвхжүүлж удахгүй манай улс тус конвенцид нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна гэв.



