#Шилэн хууль4 мин унших
Банкууд хувьцаат компани хэлбэртэй болно

Сэтгүүлч soko
Одоохон...
#Шилэн хууль4 мин унших

Сэтгүүлч soko
Банкны зээл, бусад активын эх үүсвэрийн 70 орчим хувийг олон нийтийн мөнгөн хөрөнгө, 10 орчим хувийг банкны хувьцаа эзэмшигчийн хөрөнгө бүрдүүлдэг. “Хас” банкнаас бусад Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкуудын хувьцааны 90 хувийг 2-4 хүн эзэмшиж байна. Банкны тухай хуульд энэ удаад томоохон “мэс засал” хийж буйн гол шалтгаан нь эдийн засгийг тэлэх, иргэдийн хадгаламжийг эрсдэлээс хамгаалах зорилготой юм.
Арилжааны банкууд нээлттэй болж, засаглал сайжирна. Хадгаламжтай иргэд банкны хувьцаа эзэмшигч болох боломжтой. Банкинд мөнгөө сул хадгалуулж, бага хүү авснаас банкны хувьцаа худалдан авч, ногдол ашиг хүртэх эдийн засгийн өгөөж нь илүү болно.
Нөгөө талаас арилжааны банкинд хадгалагдаж буй сул мөнгө хөрөнгийн зах зээлд эргэлтэд оруулснаар санхүүгийн зах зээл томорч, хөгжинө. Хөрөнгийн зах зээлд эрэлттэй, шинэ төрлийн үнэт цаас бий болох юм.
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталснаар хөрөнгийн зах зээлийн хөгжилд түшиг болохын зэрэгцээ санхүүгийн салбарын эрүүл, тогтвортой байдлыг хангахад чухал нөлөөтэй, бодлогын томоохон шийдвэр болсон гэж Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан онцолж байлаа.
Д.Баярсайхан Санхүүгийн зохицуулах хорооны дарга
Банкнаас хэт хамааралтай санхүүгийн зах зээлийг задлаж, хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулахын ач холбогдлыг 2016 оны Эдийн Засгийн форумын индэр дээр анхлан хэлж, өнөөдрийг хүртэл банк санхүүгийн салбарын шинэчлэлийн төлөө бизнесийн салбарын төлөөлөл, Их хурлын гишүүний зүгээс өөрийн байр суурийг илэрхийлэн, тууштай зүтгэсэн хүн бол УИХ-ын гишүүн Х.Ганхуяг.

Г.Амартүвшин УИХ-ын гишүүн, Хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин уг хуулийн санаачлагч төдийгүй, хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг ахлан ажиллаж, банкны секторт хийгдэх шаардлагатай шинэчлэлийг уг хуульд тусгах ажлыг гардан гүйцэтгэлээ.
Г.Дамдинням УИХ-ын гишүүн, хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн гишүүн