Үйл явдал3 мин унших
Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг УИХ-аар шийдвэрлэнэ

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал3 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаТөсөл санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал хуулийн төслийн товч танилцуулгыг хийв. Тэрбээр, өнөөдөр манай улсад өөрчлөлт, шинэчлэлт хийх шаардлагатай, шийдлээ хүлээж хүлээж буй олон асуудал байна. Түүний нэг нь тэтгэврийн систем юм. Статистикаас харахад нийт тэтгэвэр авагчдын 91 хувь нь 500 мянган төгрөг хүртэл, 53.8 хувь нь доод хэмжээгээр буюу 350 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Улс эх орондоо насаараа ажиллачихаад ийм бага хэмжээнд тэтгэвэр тогтоолгож буй системд заавал салхи оруулах хэрэгтэй. Үүнийг хийж чадахгүй бол 10 жилийн дараа, 20 жилийн дараа ч энэ байдал арилахгүй, өнөөдөр 30 настай залуу хүн шударга хөдөлмөрөөрөө 30-40 жил ажилласан ч үр хүүхдээсээ хараат, хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй тэтгэвэр авдаг байдал үргэлжилнэ. Тийм учраас өөрчлөлтийг өрнүүлэх, эхлэлийн цэг нь болж чадахуйц тэтгэврийн системийн өөрчлөлтийг санал болгосон хуулийн төслийг өргөн мэдүүлсэн гэлээ.


Хуулийн төсөлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Ц.Мөнх-Оргил, С.Чинзориг нар асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил хэлэлцэхийг дэмжье, харин Засгийн газраас боловсруулсан хуулийн төсөлтэй хамт оруулж ирээд хэлэлцээд явъя гэсэн байр суурийг илэрхийлсэн бол хуулийн төсөл санаачилж оруулж ирж байгаа нь сайшаалтай, хойшлуулаад, Засгийн газрын бодлоготой уялдуулж оруулж ирж хэлэлцэе гэсэн байр суурийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, С.Ганбаатар нар илэрхийлэв.
Ийнхүү хэлэлцээд Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийг хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонхийн дэмжлэг авсангүй. Тиймээс хууль санаачлагчид нь төслийг буцаах тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.