Үйл явдал2 мин унших
М.Оюунчимэг: Хөл хорионы үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг онцгой анхаарах ёстой

Онцгой нөхцөл байдалОлон улсын харилцаа
Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаӨнөөдөр НҮБ-ын Хүн амын сангаас Люксембургийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр КОВИД-19 цар тахлын үед эмзэг хэсэгт дэмжлэг үзүүлэв. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээг судалж, тэдэнд зориулсан ариун цэвэр, эрүүл ахуйн 400 ширхэг 44.4 сая төгрөгийн өртөг бүхий багцыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүлээлгэн өглөө.


Манай улсын хүн амын 3.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх статистик байдаг. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам уг багцыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 2 асрамжийн газарт 50, Төрийн бус байгууллагуудад 60, амьжиргааны түвшин доогуур байнгын асаргаатай, хэвтрийн 290 иргэнд тараах юм байна.